Байлдагчийн амь нас хохирсон хэрэгт ротын захирагч, салаан дарга нарт тус бүр таван жилийн ял оноожээ
Хотын амьдрал 1 сарын өмнө     103    0

Өнгөрөгч оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг, байлдагч Б.Алтантулга нас барсан хэрэг гарсан билээ. Тэгвэл тус хэрэгтэй холбогдох шүүх хурал өчигдөр болж, холбогдох этгээдүүдэд ял оноосон байна.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1, 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдсон Мото буудлагын батлионы танкын ротын захирагч А.Энхбаяр, танкын ротын нэгдүгээр салааны механик, жолооч Р.Вандалхангай, салаан захирагч П.Бадамсамбуу нарт холбогдох хэргийг шүүх хуралдаан болсон.

Хурлаар А.Энхбаярт эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 зүйлийн 1, 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил, шүүгдэгч Р.Вандлхангаад Эрүүгийн хуулийн 28.3 дугаар зүйлийн 1, 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил, шүүгдэгч П.Бадамсамбууд мөн хуулийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял оноожээ. Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар тэнсэн харгалзах ял өгүүлэх хүсэлтэйгээр орж ирсэн ч ийнхүү шүүх бүрэлдэхүүн ял оноожээ.

  Эх сурвалж: "Seruuleg.mn"

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)