Тусгаар тогтнолын ордонд авьяас билгээ тунхаглан зарлалаа
Хотын амьдрал 17 өдрийн өмнө     218    0

Орхон аймгийн IV сургуулийн дэргэдэх Хөгжмийн сургуулийн авьяаслаг хүүхэд багачуул, багш нарын “Бахархал Манлайлал” нэртэй тоглолт нийслэл хотноо МАН-ын Тусгаар тогтнолын ордонд өчигдөр боллоо. Тоглолтыг “Энх Эрдэнэтийн хөгжил” ТББ-ын тэргүүн Ц.Бат-Энх санаачилж  IV сургуулийн түүхт 40 жилийн ойн хүрээнд Хөгжмийн сургуулийн авьяаслаг хүүхэд багачуул урлагийн тоглолт, уран нугаралт зэрэг сонирхолтой олон үзүүлбэрээр Улаанбаатарчуудыг байлдан дагуулжээ

Баасан гарагийн орой болсон энэхүү тоглолтыг нийслэл хотноо ажиллаж амьдарч байгаа Эрдэнэтийн иргэд төдийгүй тус сургуулийн төгсөгчид өргөн бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирж сонирхжээ. Хөдөө орон нутгийн  Ерөнхий боловсролын сургуулийн дэргэдэх Хөгжмийн сургуулийн сурагчид Тусгаар тогтнолын ордонд ая дуугаар өргөсөний анхдагчид нь IV сургуулийн авьяаслаг багачуул, багш сурагчид байлаа. Тэд Тусгаар тогтнолын ордны тайзан дээрээс Эрдэнэтийн хүүхдүүд ийм авьяастай хэмээн өөрсдийгөө тунхаглан зарлав. Тус сургуулийн сурагчдын Тусгаар тогтнолын ордонд болсон тоглолтыг “Энх Эрдэнэтийн хөгжил” ТББ  ивээн тэтгэж, зохион байгуулсан байна.  

   

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)