Залуучуудын олимпийн наадам болж байна
Мэдээ мэдээлэл 5 жилийн өмнө     73    0
БНХАУ-ын Наньжин хотноо өчигдөр залуучуудын “Наньжин-2014” олимпийн II наадмын нээлт боллоо. Энэхүү наадамд манай улсын таван тамирчин эх орноо төлөөлөн оролцоно. Буудлагын спортоор Н.Ангирмаа цэц мэргэнээ сорих бол жүдо бөхийн 66 кг-ын жинд Ц.Цогтбаатар, 52 кг-ын жингийн ангилалд Ц.Хулан нар өрсөлдөнө. Мөн чөлөөт бөхийн 46 кг-ын жинд Б.Дөлгөөн, хүндийн өргөлтийн төрөлд М.Анхцэцэг нар тус хүч үзэх юм. Залуучуудын олимпийн наадам энэ сарын 28-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)