ЖИЖИГЛЭН ХУДАЛДАА ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ ТӨСӨЛ – 2 ЭХЭЛЛЭЭ
Мэдээ мэдээлэл 27 өдрийн өмнө     172    0

Өнгөрсөн 5 дугаар сард Бат-Өлзийн Бат-Эрдэнийн дэмжлэгтэйгээр, Соло сейф компанитай хамтран “Жижиг дунд үйлдвэрлэл, бичил бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадваржуулах” төслийн уралдаан зарлаж шилдэг 14 төсөл шалгарч гарааны санхүүжилтээ авсан юм. Тэгвэл энэ удаад “Жижиглэн худалдаа эрхлэгчдийг дэмжих” -ээр уг төсөл 2 дахь удаагаа үргэлжлэх гэж байна. 

Ажлын байрны хомстолтой үед өрх гэрээр бичил бизнес эрхлэх хүсэлтэй хүмүүс, тэр дундаа эмэгтэйчүүд их байдаг. Сүүлийн үед өөрийн нэрийн брэнд гаргах, шинэ санаа хөгжүүлэх, гэрийн эзэгтэй рүү чиглэсэн гэр үйлчилгээ нэвтрүүлэх, интернет худалдаа хийх гээд хүүхдээ хараад гэртээ суухдаа ч орлоготой байж болдгийг үлгэрлэсэн олон эмэгтэйг бид мэднэ. Гагцхүү хэрэгжүүлэх зориггүй, эсвэл санхүүжилт байхгүйгээс болж зүгээр л цаасан дээр үлдэх тохиолдлууд олон. 

Бодолд эргэлдэж, дэвтэрт хадгалагдах бизнесээ  бусадтай хуваалцаж, нэг өрх, нэг хүнийг ажилтай болгох зорилгыг нь дэмжин  “Жижиглэн худалдаа эрхлэгчдийг дэмжих төсөл – 2-т та бүхнийг урьж байна. 

Өөрт байгаа шинэ санаа, шилдэг төслийг бидэнд ирүүлээрэй. Мөрөөдлөө бодит болгоё. 

  “Гэрэлтэй Эрдэнэт”  хөтөлбөр үргэлжилж байна 

УДИРДАМЖ

ЖИЖИГЛЭН ХУДАЛДАА ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ ТӨСӨЛ – 2 

 

НЭГТӨСЛИЙН ЗОРИЛГО:  

Орхон аймаг, Эрдэнэт хотын иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, жижиг дунд болон бичил бизнес эрхлэгчдийг дэмжих, жижиглэн худалдаа эрхлэгчдийг дэмжих, ажлын байр шинээр бий болгох, инноваци шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, бизнесийг эхлүүлэх, хөгжүүлэх, хөрөнгө оруулалт хийхэд чиглэнэ. 

ХОЁР. ТӨСЛИЙН  ЗОРИЛТ: 

Ажлын байрны хомсдолтой үед өрх гэрээр бичил бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, Эрдэнэт хотын брэнд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, гарааны бизнес эрхлэх сонирхол бүхий худалдаа эрхлэгчдийг дэмжих, өрхийн амьжиргааг дээшлүүлэхэд бодит хувь нэмэр оруулах, ажилгүйдлийн түвшинг бууруулах, ажлын байраар хангах. 

ГУРАВ. ТӨСЛИЙН ХУГАЦАА:                  

2019.09.16 - 2019.10.06

ДӨРӨВ. ТӨСЛИЙН ЭХЛЭЛ, ШАЛГАРУУЛАЛТ: 2019.09.16 – 2019.10.06

·     Төсөл хэрхэн бичих талаар зөвлөгөө, мэдээлэл олгох уулзалтанд хамруулах 

·     Төслийн материал хүлээн авах 

·     Төсөлтэй танилцах 

·     Шилдэг 20 төслийг шалгаруулах

ТАВ. ТӨСЛИЙН ХАМРАХ ХҮРЭЭ

·     Орхон аймгийн харьяат байх

·     Жижиглэн худалдаа эрхэлдэг байх

·     Гарааны бизнес эрхлэх хүсэлтэй 

·     Гэр хорооллын багт оршин суудаг бол давуу тал болно. 

ЗУРГАА. ТӨСӨЛД ХАМРАГДАХ ШААРДЛАГА          

1.    Төсөл ньбүтээгдэхүүн үйлчилгээний онцлог, бизнесийн цар хүрээ, судалгаа шинжилгээ,хэрэгжүүлэх хугацааны (богино, дунд, урт)календарчилсан төлөвлөгөө, бизнес төлөвлөгөөний стандарт бүтэц, бүрэлдэхүүнийг тусгасанбүтээгдэхүүний загвар гаргасан байх 

2.    Ажлын байр нэмэгдүүлэх, өрхийн амьжиргааг дэмжсэн байх

3.    Төслийн уралдаанаар дамжуулан бизнесээ өргөжүүлэх хүсэл, чармайлттай, бүтээлч байх

4.    Шийдэх гэж байгаа асуудал, бизнес санааныхаа талаар сайн ойлголт мэдээлэлтэй байх 

5.    Шинэ, уламжлалт бус, өвөрмөц санаа гаргасан байх 

ДОЛОО. ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХАД ТАВИГДАХ ТЕХНИКИЙН ШААРДЛАГА: 

·     MS Word болон PDF file-аар байх шаардлагатай 

·     Үсгийн фонт “Arial”  Үсгийн хэмжээ “12” 

·     Мөр хоорондын зай “1.5” 

·     Margin “Normal” 

·     Хуудасны тоо: 10-20 хуудас

НАЙМ. ЗОХИОН БАЙГУУЛАГЧ 

“Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн” ТББ 

ЕС. ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

·      Сонгон шалгаруулалтыг 2019 оны 10 сарын 06 өдөр хийнэ.

Төслийн дэлгэрэнгүй мэдээллийгwww.baterdene.mn/tusulсайтаас авна.  

Төслийг цахимхэлбэрээр erdenetinstitute@gmail.com  гэсэн цахим хаягаар2019 оны 04 дүгээр сарын 25-ны дотор ирүүлсэн байна.  

Оролцогчнь  өөрийн товч танилцуулга, хаяг, холбоо барих утасны дугаар, мэйл хаяг зэргийг тодорхой бичиж хавсаргана.

Төслийг шууд хуулбарласан, хугацаа хожимдсон, шаардлага хангаагүй төслийгшалгаруулалтанд  оруулахгүй болно.

ЕС. ТӨСЛИЙН  САНХҮҮЖИЛТ

Шилдэг 20 төсөлд тус бүр төслөө амжилттай хэрэгжүүлэх “500,000”төгрөгийн санхүүжилт, цаашид үйл ажиллагаагаа өргөтгөн, ажлын байрыг нэмэгдүүлэхэд зөвлөх үйлчилгээ, хөрөнгө оруулагчидтай холбох болон бусад дэмжлэг үзүүлнэ. 

Холбоо барих:  91929112.  

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)