Ялалтын дуутай нөхөрлөлийн жимээр
Уул уурхай 5 өдрийн өмнө     35    0

Халхын голын байлдааны түүхэн ялалтын 80 жилийн ойн хүрээнд эх орны өнцөг булан бүрээс аялагчид зүүн хязгаар нутгийг зорьсон. Бид ч Эрдэнэтээс 33-уулаа их урсгалд нэгдэхээр эртлэн хөдөллөө. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ж.Чойжилсүрэн, Д.Жаргалсайхан, Т.Нямжав, Д.Бямбаа нараар чимэг хийсэн манай аялалын багт Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн удирдлагууд, орос мэргэжилтнүүд, шилдэг ажилчид, Орхон аймаг дахь Дорнод нутгийн зөвлөлийн залуус, Монгол, Оросын найрамдлын Эрдэнэт нийгэмлэгийн гишүүд багтсан нь олзуурхууштай. Бид автобус хөлөглөн Булган аймгаар даялж явсаар Нийслэл хүрч, Соёлын төв өргөөнд А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын Зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын тоглолт хөл гишгэх зайгүй үзлээ. Үүнд л амжих гэж бид Эрдэнэтээс үүрээр хөдөлсөн хэрэг. Урилга барьсан олон хүн орж багтахгүй гадаа хоцорсондоо бухимдан дэмий л хамгаалагч залууст үг хаяна. Харин манайхны цөөн хэд нь суудалд тухалж, ихэнх нь зогсоогоороо үзсэн ч сэтгэл тун хангалуун байв. 130 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Оросын Зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын хүндэтгэлийн тоглолт Монгол Улсын төрийн дууллаар эхэлсэн нь сонирхол татсан. Дуу, бүжиг бүр нь утга агуулга төгөлдөр хийгээд мэргэжлийн өндөр ур чадвар, тайзны соёл, хувцас загвар, зохион байгуулалт, найруулгын төгс нийлэмжийг “ах нар” үнэнхүү гайхуулав. 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг