Сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээн болно
Мэдээ мэдээлэл 2 сарын өмнө     144    0

Улаанбаатар хот дахь Орхон аймаг, Эрдэнэт хотын нутгийн зөвлөл, Эрдэнэтийн хүү ТББ хамтран Эрдэнэт хотын 2001-2010 оны төгсөгчдийн дунд сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээн зохион байгуулах гэж байна. 

Тэмцээн 2019.09.28,29-ний өдрүүдэд зохион байгуулагдах тул төгсөгчдийг идэвхитэй оролцохыг уриалж байна.

Тэмцээний үеэр эрэгтэй эмэгтэй ангилал тус бүр I, II, III эзлүүлж, медаль, цом өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж, мөн гэнэтийн бэлэг барина.

Тэмцээнд оролцох баг тус бүр 5-10 хүний бүрэлдэхүүнтэйгээр хувцас, номер зэргийг жигдрүүлсэн байх шаардлагатай.

Нөхөрсөг тэмцээнд оролцохыг хүссэн баг төгсөгчид:

2019.09.24-ний 18.00 цагт Хангарьд спорт ордонд багийн мэдүүлгээ өгнө үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг 99351439, 99353541 утсаар лавларай.

Ерөнхий зохион байгуулагч:

– Улаанбаатар хот дахь Орхон аймаг, Эрдэнэт хотын нутгийн зөвлөл ТББ 

– Эрдэнэтийн хүү ТББ

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)