Монгол ёс заншлын цогцолбор үүдээ нээлээ
Мэдээ мэдээлэл 2 сарын өмнө     136    0

Намрын дунд сарын шинийн 2-ны билэгт сайн өдөр Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогтын санаачилсан Монгол ёс заншлын цогцолбор үүдээ нээлээ. Энэ цагийн иргэдэд түүх соёл, зан заншлаа өвлүүлэн үлдэх, түүнийг түгээн дэлгэрүүүлэх зорилгоор байгуулагдсан Монгол ёс заншлын цогцолборт 22 метрийн суурь бүхий хүндэтгэлийн өргөө, үндэстэн ястны ахуй амьдралыг харуулсан 10 гэр сууц баригдсан байна.

Цогцолбор нийт 10 га талбайг эзлэх агаад одоогийн байдлаар 840 метр квадрат талбай бүхий явган хүний зам, 1510 метр дугуйн замтай ажээ. Нийтдээ нарс, улиас, монос, шинэс зэрэг 2000 гаруй модыг иргэдийн оролцоотой тарьж ургуулсан байна.

Баян-Өндөр сумын гэр хорооллын багуудын 62.5 мянган иргэний ундны эх үүсвэр, МОН-23 төслийн дагуу баригдсан худгийг хашиж хамгаалж, байгалийн усыг ашиглан хөв цөөрмийг байгуулжээ.

Монголчуудын баяр жаргал, амьдрал тэмцэл, ахуй байдал, ёс заншлаа үндэсний уламжлалт соёл урлагаар дэмжуулан илэрхийлдэг гайхамшигт өвтэй ард түмэн. Тэрхүү соёлын биет бус өв гэгдэх бие биелгээ, уран нугаралт, уртын дуу энэхүү Ёс заншлын өргөөнд тоглогдох бөгөөд үндэстэн ястан бүр өөр өөрийн ёс заншлаар хийдэг хуримын ёслолыг утга төгөлдөр хийж үлдээх зорилгоор санаачлагчид энэхүү цогцолборыг байгуулсан ажээ. Ёс заншлын өргөөг барих ажлыг “Эрдэнэтийн урлан бүтээгчид” ТББ, Н.Батболд захиралтай “Гранд шийдэл, н.Төмөрбаатар захиралтай “Сайхан хулж” компанийнхан хийж гүйцэтгэсэн байна.   

 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)