“Юнивишнтэй гэр хороолол”-ын нээлтийг Амарын талбайд хийлээ
Мэдээ мэдээлэл 2 сарын өмнө     108    0

Эрдэнэтийн гэр хороололд Юнивишнийн гурвалсан үйлчилгээний сүлжээ нэвтэрлээ. Тус компани Монголд анх удаа гэр хороололд өндөр хурдны интернэт, IPTV, суурин үйлчилгээний гурвалсан үйлчилгээнд холбоход Эрдэнэт хотод 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байна. Энэ сарын 24-нд Амарын талбайд “Юнивишнтэй гэр хороолол” төслийн нээлтийг хийж, Орхон аймгийн удирдлага болон Юнител группийн удирдлагууд оролцлоо.

Одоогийн байдлаар Булаг, Наран, Цагаанчулуут, Рашаант, Шанд, Их Залуу, Уртын гол, Яргуйт зэрэг багуудад гурвалсан үйлчилгээний сүлжээ нэвтэрсэн байна. Өндөр хурдны интернэтэд холбогдсоноор дээрх багийн айл өрх гэртээ өндөр хурдны интернэтэд холбогдож, дэлхийн болон монголын кино контентыг албан ёсны эрхтэйгээр хүлээн авч үзэх, телевизийн сувгийг ухрааж үзэх, суурин утсаар дүрсээ харж ярих зэрэг үйлчилгээг авч эхэллээ. 

 Гэр хорооллын айл өрхүүд өмнө нь гурвалсан үйлчилгээ авахын тулд шилэн кабель татахад 1-2 сая төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байсан. Харин “Юнивишнтэй гэр хороолол” төслийн хүрээнд гэр хорооллын шилэн кабель татах дэд бүтцийг шийдсэнээр нэг айлд ногдох зардал багасаж, хэрэглэгч орон сууц, гэр хороололд амьдардаг байхаас үл хамааран гэртээ өндөр хурдны интернэтэд холбогдож байна. 

Амарын талбайд болсон нээлтийн ажиллагаанд Юнител группийн гүйцэтгэх захирал Д.Энхбат, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, орлогч А.Түвшинжаргал, Юнител группийн Борлуулалт Үйлчилгээний газрын захирал С.Оюунсүрэн, Байгууллагын бизнесийн газрын Б.Энхтүвшин, Техникийн газрын захирал Н.Цэрэнням нар оролцож нээлтийн туузыг хайчилсанаар Эрдэнэтийн гэр хороололд Юнивишнийн гурвалсан үйлчилгээ албан ёсоор нэвтэрлээ.

 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)