“НЭГ цэрэг НЭГ ном” аяныг зохион байгуулна
Мэдээ мэдээлэл 24 өдрийн өмнө     51    0

АНУ-ын Охояа мужийн Ротари клубтэй хамтран энэ оны тавдугаар сард Бат-Өлзийн Бат-Эрдэнийн санаачлагаар Ерөнхий боловсролын сургуулиудад 2000 нэр төрлийн, 30 орчим сая төгрөгийн үнэ бүхий Англи хэл дээрх номыг хандивлаж байсан билээ.

Тэгвэл энэ удаад автоспорт сонирхогч XBoost клубтэй хамтран цэргүүдэд номын бэлэг барихаар шийджээ. Цэргийн ангийн номын санд сонгодог, уран зохиолын ном ховор байдаг бөгөөд ихэвчлэн сурган хүмүүжүүлэх ном байдаг аж. Тиймээс есдүгээр сарын 5-ны өдөр “Нэг цэрэг, Нэг ном” аяныг зохион байгуулж цэргийн ангиудад нийтдээ 330 орчим номыг Бат-Өлзийн Бат-Эрдэнийн номын сангаас хандивлахаар болжээ.

Мөн энэ үеэр Эрдэнэт хотын V сургуулийн Солонгос хэлний тэнхимд Сөүл хотын дарга Пак Вон Сүний бэлэглэсэн 300 гаруй Солонгос хэл дээрх номыг гардуулан өгөх юм байна.  

 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг