Зам засварын ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ
Уул уурхай 2 сарын өмнө     74    0

Эрдэнэт үйлдвэрийн Цахилгааны цехийн хамт олон энэ онд хөрөнгө оруулалтын чиглэлээр дөрвөн ажил хийхээр төлөвлөжээ. Үүний нэг нь Цахилгааны цехийн хүнд даацын автомашинд зориулагдсан зам засварын ажил юм. Зам засварын ажлын гүйцэтгэгчээр “Төгс цаст” ХХК ажиллаж 80 хоногийн хугацаанд хийж дуусгахаар төлөвлөжээ. Тус компанийн хамт олон зам засварын ажлыг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхээр ажиллаж байна. Замын гэрэлтүүлгийн агаарын шугамын шинэчлэлтийн ажил, трансформаторын маслоны аж ахуйн дулаацуулгын системийг солих зэрэг бусад хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлууд нь материал, ханган нийлүүлэлт хүлээгдэж, хараахан эхлээгүй байна гэж Цахилгааны цехийн Үйлдвэр техникийн албаны дарга мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)