1000 ажилчинд халуун хоолоор үйлчлэх катеринг үйлчилгээ эхэлнэ
Нийгэм, Улс төр 25 өдрийн өмнө     90    0

Эрдэнэт үйлдвэрийн “Сэлэнгэ” амралт аялал жуулчлалын цогцолборын Нийтийн хоолны хэсгээс Ил уурхайн ажилчдад халуун хоолоор үйлчлэх катеринг үйлчилгээг эхлүүлэхээр бэлтгэл ажил хангагдаж байна. Орчин үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон, зориулалтын агааржуулалт, гэрэлтүүлэг, өрөө тасалгааны зохион байгуулалтыг ажилчдын ая тухад нийцүүлэн шинээр хийж байгаа нь онцлог юм.  
   400 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа тус хоолны газарт  Ил уурхайн 650 ажилчин үйлчлүүлэхээс гадна Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэг, Тэсрэх бодисын үйлдвэр, Барилга засварын цех, Оёдлын цехийн 350 ажилчинд түгээлтийн хоолоор, нийтдээ 1000 ажилчинд халуун хоолоор үйлчлэх юм.  Цаашид үйл ажиллагаагаа өргөтгөн Геологи хайгуулын анги, Ган бөөрөнцгийн цех, Дулааны цахилгаан станцын ажилчдад Нийтийн хоолны хэсэг халуун хоолоор үйлчлэхээр болжээ.
   Ил уурхайн ажилчдад халуун хоолоор үйлчлэх катеринг үйлчилгээ наймдугаар сарын нэгний өдөр эхэлнэ.  

Эх сурвалж: erdenettoday.mn 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг