“Юнивишн”-ийн гурвалсан үйлчилгээ анх удаа Эрдэнэтийн гэр хороололд нэвтэрлээ
Мэдээ мэдээлэл 30 өдрийн өмнө     127    1

“Юнивишн” компани Монголд анх удаа гэр хороололд гурвалсан үйлчилгээг нэвтрүүлэхээр Эрдэнэт хотыг онцгойлон сонгож 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байна. Гэр хороололд амьдардаг айлууд өмнө нь гурвалсан үйлчилгээг ашиглаж чаддаггүй байсан нь шилэн кабель татахад нэг айл дунджаар 1-2 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийх шаардлага гардаг байсантай холбоотой. Эхний ээлжинд Эрдэнэт хотын гэр хороололд амьдардаг 5600 гаруй айл өрх IPTV, интернэт, суурин утасны үйлчилгээг ашиглах боломж ийнхүү нээгдлээ. Өнөөдрийн байдлаар Баян-Өндөр сумын  Баянбулаг, Наран, Цагаанчулуут, Рашаант, Шанд, Их Залуу, Уртын гол, Яргуйт зэрэг багт “Юнивишн”-ийн сүлжээ ороод байна. 

“Юнивишн” компани 2011 онд IPTV, интернэт, суурин утасны гурвалсан үйлчилгээг Монголд анх удаа амжилттай нэвтрүүлсэн нь гурвалсан үйлчилгээг нэвтрүүлсэн дэлхийн 25 дахь орон болсон юм. Эрдэнэт хотын хэрэглэгчид дэлхийн өндөр хөгжилтэй хотын оршин суугчидтай нэгэн адил гэрээсээ дэлхийн контентыг албан ёсны эрхтэйгээр үзэж, өндөр хурдны интернэтээр аялах боломжтой боллоо.

Эрдэнэтийн гэр хороололд “Юнивишн”-ийн гурвалсан үйлчилгээ оруулж буй энэ ажлыг Орхон аймгийн ЗДТГ, орон нутгийн удирдлагууд дэмжин хамтран ажиллаж байна. Тус компанийн зүгээс цаашид Эрдэнэтийн хэрэглэгчдэд зориулан Wi-Fi сүлжээг Гэрэлт гудамж, Цэцэрлэгт хүрээлэн, Амарын талбай зэрэг газруудад оруулах талаар техник, технологийн судалгааны ажил хийж байгаа аж. Ийнхүү Эрдэнэтийн гэр хорооллын айл өрхүүд ухрааж үздэг үйлчилгээг авдаг болж эхэлсэн нь бусдаас түрүүлж технологийн дэвшлийг хүртсэн Монголын анхдагчид болж байна. “Юнивишн” компанийн зүгээс холболтын ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж дуусвал наймдугаар сарын эхний 10 хоногт багтаан гурвалсан үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (1)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг