ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН 141 АЖИЛ ЭХЭЛЖЭЭ
Мэдээ мэдээлэл 1 сарын өмнө     104    0

Аймгийн Засаг даргын ээлжит шуурхай хуралдаан боллоо. Хуралдаанд Хот байгуулалт, барилга захиалагчийн албаны дарга Б.Мөнхдалай хөрөнгө оруулалтын ажлын явцын талаарх мэдээлллийг хийлээ. 

Энэ жил улс болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн хэмжээнд бүтээн байгуулалтын  235 нэр төрлийн ажил хийгдэнэ. Үүнээс өнөөдөрийн байдлаар 22 тэрбум төгрөгийн өртөг бүхий 141 ажлын гэрээ байгуулагдаж ХББЗА-аас хяналт тавин ажиллаж байгаа юм байна. 

 

Түүнчлэг одоогоор 5 ажлыг улсын коммисс хүлээн авч ашиглалтад ороод байгаа бол 22 ажил дээр техникийн коммисс ажиллаад байгааг ХББЗА-ны дарга мэдээлсэн юм. 

 

 Орхон аймаг, Эрдэнэт хотод 2019 онд хийгдэх ажлыг тоймолвол: 

- Рашаант, Уурхайчин баг тус бүрт сургууль, Булаг, Яргуйт, Эрдэнэ баг тус бүрт цэцэрлэг Жаргалант суманд дотуур байр шинээр барьж 4, 23 дугаар цэцэрэлэгт их засвар хийнэ. 

- 6 км үргэлжлэх хатуу хучилттай авто зам, 11 км үргэлжлэх сайжруулсан шороон зам байгуулна. 

- Баянцагаан, Говил, Эрдэнэ баг тус бүрт  Багийн төвийн цогцолборын барилга барина. 

- 7,2 км үргэлжлэх инженерийн шугам сүлжээ байгуулна. 

- Бүрэнбүст, Уртбулаг багийн бүрэн тохижилтыг хийж, 12 блок дээврийг засварлана.

- Даваат, Наран баг  тус бүр Соёлын төв шинээр байгуулна.  

- Цагаанчулуут багт Залуучуудын ордон байгуулна. 

- 2 Байршилд шинээр өрхийн эмнэлэг барина. 

- 38 байршилд амралт чөлөөт цагийн талбай байгуулна. 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг