Хаягдлын сангийн 4М далан барих ажил үргэлжилж байна
Мэдээ мэдээлэл 3 сарын өмнө     158    0

Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд хамгаалалтын 4М далан барих Ажлын хэсгийн ес дэх удаагийн хуралдаан өнөөдөр боллоо. Хүн хүч, техник, цаг хугацаа шаардсан нүсэр ажлын хүрээнд 167 000 куб.м уулын цул гарган далан байгуулахаас 80 орчим хувийн гүйцэтгэлтэй явна. 4М далангийн урт нь 1501 метр, өндөр нь таван метр, суурийн өргөн нь 27 метр байх бөгөөд холбох шугамын ажил зэрэгцэн хийгдэж байна. 

Одоогийн байдлаар 400 метр шугам хоолой хүлээлгэн өгсөн амжилттай, төлөвлөгөөгөө давуулан биелүүлж явна гэж уул уурхайн Тэргүүлэх инженер Д.Очирбат ярилаа.
   Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын санд хамгаалалтын шинэ далан барьснаар үйлдвэрлэлийн тасралтгүй найдвартай ажиллагаа бүрэн хангагдаж, ашиглалтын хугацаа 4-6 жилээр уртсахаас гадна байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхээс сэргийлэх юм. Энд Баяжуулах үйлдвэр, Ил уурхай, Авто тээврийн цехийн ажиллагчид болон Гэрээт цагдаа, Дотоодын цэргийн алба хаагчид хамтран ажиллаж, шинэ даланг наймдугаар сарын таванд ашиглалтад оруулахаар хичээн ажиллаж байна.     

М.ОДГЭРЭЛ

Эх сурвалж: “Erdenettoday.mn

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)