Хийн үлээгүүр машиныг ашиглалтад хүлээж авлаа Онцлох
Хотын амьдрал 15 өдрийн өмнө     52    0

 Эрдэнэт үйлдвэрийн техникийн шинэчлэлийн хүрээнд Баяжуулах үйлдвэрийн Дулаан агааржуулалтын албанд суурилуулсан хийн үлээгүүр машины туршилтын асаалт амжилттай болж хэвийн ажиллаж эхэллээ. Хөвүүлэн баяжуулах машинуудыг агаараар хангах зориулалттай хийн үлээгүүрийн уг машиныг 72 цагийн турш технологийн горимд ажиллуулан туршиж, ийнхүү хүлээж авав. 

Францын “Continental industrie” фирмийн Blower type-700,05 маркийн уг машин өмнөхөөсөө хоёр дахин илүү хүчин чадалтай бөгөөд баяжуулалтын үйл ажиллагаанд сайнаар нөлөөлж, тоног төхөөрөмжийн тогтвортой найдвартай ажиллагааг дээшлүүлэхэд чухал үүрэгтэй аж. Энэ машиныг суурилуулснаар цахилгаан эрчим хүчний зардлыг 40 хувиар бууруулах юм. Энэ тооцоогоор авч үзвэл тухайн машин өртгөө хоёр жилийн дотор нөхнө гэж мэргэжилтнүүд үзэж байна. Туршилтын асаалтын  үеэр Итали улсаас мэргэжилтнүүд хүрэлцэн ирж, механик болон цахилгааны тохируулгын ажил хийж, ажилчдад зориулсан сургалт хийв.

Я.ЭНХТУЯА

Эх сурвалж: “Erdenettoday.mn

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг