ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООГ НЭВТРҮҮЛНЭ
Хотын амьдрал 22 өдрийн өмнө     103    0

Төрийн байгууллагын соёлыг төлөвшүүлэх, менежментийн чадавхийг бэхжүүлэх,  удирдлага, хяналтын тогтолцоог үр ашигтай, оновчтой зохион байгуулах, төрийн үйлчилгээний чанартай, хүртээмжтэй, шуурхай, нээлттэй, ил тод байдлыг хангах, улмаар Орхон аймгийн Засаг даргын дэвшүүлсэн “Хүний хөгжил”-ийг хангах зорилгоор төрийн байгууллагуудад чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд байна.  

 Төрийн албаны шинэтгэлийн дунд хугацааны хөтөлбөр, “Сайн засаглалыг хөгжүүлэх хөтөлбөр”, Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд төрийн үйлчилгээний төгөлдөршил, төр-иргэний харилцан итгэлцэл, иргэд, олон нийтийн сэтгэл ханамжийг сайжруулах, хүний суурь хөгжлийг хангах зорилтын хүрээнд дээрх ажил хийгдэж байна. Энэ нь Монгол улсын Засгийн газраас дэвшүүлж буй “Гурван тулгуурт бодлого”-д нийцэж буй юм.  

 

          Монгол улс 1992 оны 7 дугаар сард Азийн Бүтээмжийн Байгууллагын гишүүнээр элссэн бөгөөд түүнээс хойш манай улсад чанар, бүтээмжийн талаар эрчимтэй ярих болжээ. 

        Өчигдөр Монголын бүтээмжийн төвийн экспертүүд манай аймагт хүрэлцэн ирж Орхон аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/143 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Орхон аймгийн төрийн байгууллагын удирдлагууд болон байгууллагын чанарын удирдлагын асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд сургалт зохион байгууллаа. Байгууллагын удирдлагуудад зориулсан сургалт Орхон аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд болсон бол мэргэжилтнүүдэд зориулсан сургалт Захиргааны 4 дүгээр байранд нэгэн зэрэг эхэлсэн юм. Тус сургалтаар “Чанарын удирдлагын тогтолцоо”-ны тухай, Иргэн төвтэй төрийн үйлчилгээг бий болгох, “ISO 9001:2015 стандартын шаардлагууд”, Менежментийн тогтолцоонд аудит хийх зэрэг сэдвүүдээр ярилцлаа.   

       Манай аймгийн хувьд Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс 2016 оноос эхлэн үе шаттайгаар, холбогдох стандартаар тогтоосон шаардлагын дагуу нэвтрүүлсэн бөгөөд нийгмийн даатгалын үйлчилгээндээ чанарын удирдлагын  олон улсын ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэн Монгол улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/51 дүгээр тушаалаар  3 жилийн хугацаатай гэрчилгээ авсан анхны байгууллага болж байсан юм. 

Цаашид төрийн бусад байгууллагуудад чанарын удирдлагын тогтолцоо нэвтэрнэ.    

       Чанарын удирдлагын тогтолцооны хүрээнд төрийн байгууллагуудад мөрдөгдөж буй дүрэм журмуудын уялдаа холбоог хангаж, иргэд төрийн үйлчилгээ авах шат дамжлага, үйл явцын зураглалыг гаргаж батласнаар үйлчилгээний шат дамжлага эрс буурч, эцсийн үр дүн гартал алдаагүй ажиллах нөхцлийг бүрдүүлнэ. 

 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг