“ЭДЦС” ТӨХК-ИЙН ИНЖЕНЕР ТЕХНИКИЙН АЖИЛЛАГСДЫН УУЛЗАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
Нийгэм, Улс төр 2 сарын өмнө     180    0

 “ЭДЦС” ТӨХК-ийн техник, технологийн өнөөгийн байдал, өөрчлөлт шинэчлэлт, эрчим хүчний хэмнэлт, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, өвлийн их ачааллыг давсан зэрэг компанид тулгамдаж буй асуудалд анхаарал хандуулах, инженерүүдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хэмнэлтийн оновчтой санааг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “ЭДЦС” ТӨХК-ийн инженер, техникийн ажиллагсдын уулзалт зөвлөгөөн боллоо. 

Энэхүү зөвлөгөөн нь жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн бөгөөд зөвлөлгөөний үйл ажиллагааг нээж “ЭДЦС” ТӨХК-ийн Гүйцнтгэх захирал Л.Эрхбаатар үг хэлэв. Мөн Инженерийн албаны дарга П.Ганбат 2018 оны ИТА нарын зөвлөлгөөний төлөвлөгөөний биелэлтийг танилцуулсан бол Ерөнхий инженер Б.Сурмаахорол “ЭДЦС” ТӨХК-ийн 2018 оны өвлийн их ачааллыг давсан болон цаашдын үйл ажиллагааны талаар” үндсэн илтгэл тавилаа. Энэхүү зөвлөгөөнөөр өмнөх жилд ИТА-уудаас гарсан санал хэрхэн ажил хэрэг болсныг дүгнээд ирэх жилд хийж хэрэгжүүлэх зүйлсээ төлөвлөлөө.

Зөвлөгөөний төгсгөлд ухаалаг, шинэ дэвшилтэт техник технологи, тоног төхөөрөмжийг ажилдаа нэвтрүүлж, ажлын байрны эрсдлийг бууруулах зорилт тавьж, ажилтнуудынхаа мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, эерэг хандлагыг бий болгох, аюулгүй ажиллаж амьдрах арга барилыг хэвшүүлэх талаар уриалга гаргав. 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг