ҮНДСЭН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЖ БАЙНА
Хотын амьдрал 23 өдрийн өмнө     71    0

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг 2019 оны зургаадугаар сарын 18-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нэг дэх хэлэлцүүлгийг нь хийж, хуралдаанд оролцсон 62 гишүүний 61 нь буюу 98.4 хувь нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх нь зүйтэй гэж дэмжсэн юм.  

Харин энэ 7 хоногт УИХ-ын гишүүд өөрийн сонгогдсон тойрогтоо ажиллаж, иргэдийн саналыг сонсож байна. Тэгвэл өчигдөр УИХ-ын гишүүн О.Содбилэг тойрогтоо хүрэлцэн ирж Орхон аймгийн Жаргалант сумын иргэд, сонгогчидтойгоо уулзан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцууллаа. 

Энэ удаагийн уулзалтад Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, УИХ-ын гишүүн асан Т.Очирхүү болон Жаргалант сумын удирдлагууд оролцлоо.  

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн танилцуулгатай холбогдуулан иргэд асуулт асууж, саналаа хэллээ. 

Иргэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж буйгаа илэрхийлээд, цаашид хоёр, гурав дахь хэлэлцүүлгийн явцад Ерөнхий сайдаас бусад нь “давхар дээл”-гүй байх, сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох, УИХ-ын гишүүдийг хариуцлагажуулах, Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн тоо болон томилогдох хугацааг эргэн харах зэрэг саналууд гаргаснаас гадна Орхон аймгийг хотын статустай болгохдоо эдэлбэр газрын хэмжээг нарийвчлан заагаагүй, сумын Засаг даргыг иргэдээс сонгодог болох хэдий ч хэрэв огцорвол дараагийн Засаг даргыг аймгийн Засаг дарга шууд томилдог байх, аймгийн ИТХ-ыг сумын ИТХ-аас бүрдүүлдэг болох гэж байгаа зэргийг иргэд шүүмжилж байв. 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах энэхүү төсөлд Эрдэнэт, Дархан зэрэг хотуудыг улсын чанартай хотууд хэмээн нэр заах, мөн хотын эдэлбэр газрын хэмжээг нарийвчлан заассан заалт оруулах нь зүйтэй гэж байв. 

       Үндсэн хуулийн шинэчилсэн төслийн хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн О.Содбилэг, Орхон аймгийн ИТХ-ын Ажлын алба, ЗДТГ хамтран өнөөдөр буюу 6 сарын 25-ны өдрийн 18:00 цагаас “Уурхайчин” соёлын ордны их танхимд Эрдэнэт хотын иргэдэд зохион байгууллаа. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү 28-ны өдрийн 18 цагаас Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн асуудлаар иргэдтэй уулзалт хийнэ.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг