Бумбардай байна уу, худалдаж авмаар байна...
Мэдээ мэдээлэл 24 өдрийн өмнө     69    0

Амралтын өдрүүдээр ганц нэгэн танилтайгаа уулзаж, энэ тэрийг хүүрнэж байтал “Чи л хаана зарж байгааг нь мэднэ дээ, өнөөх ББ гэдэг нөхрийн хүүхдэд зориулж хийсэн “Бумбардай” хөлөгт тоглоом хаагуур зарж байгаа бол. Худалдаж авмаар байна. Нутгийнхаа дүүгийнд хоёр зээгээ дагуулаад очсон. Тэнд манай хоёр Бумбардай гэдэг тоглоом тоглоод их аятайхан байсан” хэмээн их л ажил хэрэгч байдлаар асуудалд хандаж тэр бүү хэл “Олж өгөх”-ийг үүрэгдэх нь тэр.

Улмаар өнөө цагийн хүүхдүүд зурагтны өмнө сууж өдрийг өнгөрөөдөг, дээр нь нэмэгдээд ухаалаг гар утас тэднийг баллаж байгаа энэ үед хөлөгт тоглоом цагаа олсон шийдэл болжээ. Багачуул гэлтгүй насанд хүрэгчид ч хүүхэдтэйгээ хамт тоглоход зугаатай, хөгжилтэй гэж баахан ярилаа. 

“Бумбардай” тоглоомын талаар ам сайтай байж, магтсан урамшсан тухай яриа хөөрөө ганц үүгээр тохиолдоогүй. Саяхан, Эрдэнэтийн зарим нэгэн хэрэглэгчдийн цахимаар “Бумбардай тоглоом худалдаж авна” гэсэн зар хөвөрч байхтай таарч билээ. Сургууль, цэцэрлэгийн зарим багш нар “Бумбардай” хөлөгт тоглоом энэ цаг үед үнэхээр хэрэгтэй эд байна. Хүүхдийг ухаалаг утаснаас түр ч атугай холдуулж, эцэг эхчүүдийн сэтгэлийн түгшүүрийг намдааж өгдөг энэ цагийн “Шидэт эм” ч гэж хэлж байсан удаатай.

“Эрдэнэтийн бодлого судалгааны хүрээлэн” ТББ-ын тэргүүн Б.Бат-Эрдэнэ хүүхэд, багачуулдаа зориулан “Бумбардай” хөлөгт тоглоомыг олны хүртээл болгож хүүхдийн баяраар 7 мянган ширхэгийг үнэгүй тараасан. Манай хот 20 гаруй мянган өрхтэй. Энэ тооны дэргэд 7 мянга гэдэг бол бага л даа. Болж өгвөл Орхон аймгийн өрхийн тоогоор хийж худалдаанд гаргасан бол борлогдохгүйн зовлон байхгүй эд байж хэмээн өөрийн эрхгүй бодогдоход хүргэлээ. Монгол улс өнөөдөр 3.2 сая хүнтэй. Тэдний 95.2 хувь нь гар утас хэрэглэдэг. 100 хүн тутмын 85 нь ухаалаг гэж нэрлэдэг ч үнэндээ “мааждаг” утаснаас зүүгдээстэй өдрийн ихэнх хугацааг өнгөрөөдөг. Интернэт, ФБ хэрэглээгээрээ бид Ази тивдээ тэргүүлж, дэлхийд бараг айргийн тавд давхидаг монголчуудын энэ зууны өвчин бол хүүхэд багачуул, өсвөр насныхны ухаалаг утастай найзлаж, нөхөрлөдөг цаг хугацааг багасгах явдал.

Ийм эгзэгтэй, ирээдүйд баахан нүдний шилтэй хүүхдүүдтэй болох эрсдэлтэй энэ цаг үед Бат-Өлзийн Бат-Эрдэнийн санаачилсан “Бумбардай” тоглоом үнэхээр цагаа олсон, хүүхдүүдэд хэрэгтэй эд болжээ. Хүүхдүүдийн унших дуртай Бумбардай хүүгийн адал явдлаас сэдэвлэсэн “Бумбардай” хөлөгт тоглоом Эрдэнэтчүүдийн хувьд эрэлт ихтэй, хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн болсон гэдэгтэй санал нийлэх хүн олон байгаа. Бидний багад “Та битгий уурлаарай” нэртэй хөлөгт тоглоом байсан. Тэгвэл энэ цаг үед үлгэрийн баатар хөлөгт тоглоомноо амилж хүүхэд багачуулын дотны нөхөр болжээ.

 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг