Ажлын өдрийг шилжүүлжээ
Мэдээ мэдээлэл 3 сарын өмнө     167    0

Орхон аймгийн Засаг дарга Д.Батлутын 2019 оны  А/429 дүгээр захирамж гарч Ажлын өдрийг шилжүүлээ. Тодруулбал, Үндэсний их баяр наадам, Монголын тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 100 жилийн ой аймгийн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан аймгийн хэмжээнд 2019 оны 7-р сарын 10-ны Лхагва гарагийн ажлын өдрийг 2019 оны 7-р сарын 6-ны Бямба гарагт шилжүүлэхээр захирамжлав. 

Аймгийн баяр наадам 07 дугаар сарын 09-ний өдөр Төр нийгмийн зүтгэлтэн А.Амарын  хөшөөнд цэцэг өргөх ёслолын ажиллагаагаар эхэлж 7-р сарын 11-нд өндөрлөнө. Наадам зохион байгуулах ажлын хэсгийг Засаг даргын орлогч А.Түвшинжаргал ахалж байгаа бөгөөд 3 удаа хуралдаад байна. Тус ажлын хэсэг нь хэд хэдэн дэд ажлын хэсэгтэй бөгөөд өөрсдийн хариуцсан чиглэлийн дагуу бэлтгэл ажлыг хангаж буй.

 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)