Дотоод аудитын нэгдсэн дүн 93 хувьтай гарчээ
Хотын амьдрал 3 сарын өмнө     154    0

2019 оны нэгдүгээр улирлын байдлаар Орхон аймгийн Засаг даргын төсвийн багцад хамаарах байгууллагуудад Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд дотоод аудит хийжээ. Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд хийсэн аудитаар 93 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна. Дотоод аудит хийх үед илэрсэн дутагдалд Санхүүгийн хяналт аудитын албанаас зөвлөмж, албан шаардлагыг хүргүүлсэн байна. Тухайлбал, тайлант улирал бүр 10-20 байгууллагын мэдээлэл оруулагч хэрэглэгчид солигдож ажиллажээ.  

Байгууллагын дотоод хяналт хариуцсан нэгж, ажилтнууд болон удирдлагаас тавих хяналт сул байна гэж үзэн зөвлөмж хүргэжээ.  Энэ оны нэгдүгээр улиралд Орхон аймгийн Мал эмнэлгийн  газар, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн ашиглалтын өмнөх захиргаа үйл ажиллагаагаа эхлүүлэн шилэн дансны нэгдсэн цахим системд орсон байна.

А.Чимэг

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)