Шилэн дансны тухай хуулийг иргэдэд сурталчлав
Мэдээ мэдээлэл 28 өдрийн өмнө     67    0

Шилэн дансны тухай хууль 2015 оноос хойш хэрэгжиж эхэлсэн. Төсвийг үр ашигтай захиран зарцуулах, ил тод нээлттэй үйл ажиллагаа явуулах, иргэд олон нийт хяналт тавих боломжийг олгох зорилгоор уг хуулийг санаачилсан.  Үүнээс жилийн дараа 2016 оноос төсөв санхүүтэй холбоотой мэдээллийг цахимжуулсан юм. Орхон аймагт 151 байгууллага шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд мэдээлэл байршуулж байна. Шилэн дансны хуулийн хэрэгжилт, иргэд хэрхэн хяналт тавих талаар Санхүүгийн хяналт аудитын албанаас анх удаагаа иргэдэд сургалт зохион байгууллаа. 

Орхон аймагт Засаг даргын төсвийн багцад хамаарах 79 байгууллага шилэн данстай байгаа юм. Үүнээс гадна 10 сая төгрөгнөөс дээш орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ авсан байгууллагуудтай нийлээд  151 байгууллага  Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд мэдээллээ байршуулж байна.

Шилэн дансны нэгдсэн цахим хуудсаар дамжуулан иргэд төсөв гүйцэтгэл, хөрөнгө оруулалт, тендер, худалдан авалт болон бусад мэдээллийг авах боломжтой. “www.shilendans.gov.mn” –хуудаснаас Орон нутаг цэс рүү орж, Орхон аймаг, хоёр сумын аль нэгийг сонгоно.  Баян-Өндөр, Жаргалант сумаас мэдээлэл харах байгууллагаа сонгох юм.  Ингэснээр иргэд Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд мэдээллээ байршуулдаг байгууллагуудын үйл ажиллагааг харж болно гэдгийг Санхүүгийн хяналт, аудитын албаны дотоод аудитор Л.Булганцэцэг танилцууллаа. Анх удаагаа болж байгаа сургалт Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант суманд болох юм. Баян-Өндөр сумын 22 багийн зохион байгуулагч, нийгмийн ажилтан иргэний төлөөллөөс бүрдсэн 60 гаруй хүнийг сургалтад хамрууллаа. Сургалтад хамрагдсан иргэд тендер, худалдан авалт, Сууц өмчлөгчдийн холбоо шилэн данстай байх талаар мэргэжилтнүүдээс асууж байсан юм.

    Мөн Санхүүгийн хяналт, аудитын албанаас иргэдэд зориулан дотоод хяналтын талаар мэдээлэл өглөө. Аж ахуй нэгж, байгууллага дотоод хяналт шалгалтын алба, нэгжтэй байх хуулийн заалттай. Дотоод хяналтын албанд тухайн байгууллагын үйл ажиллагаа эрчимжүүлэх, аливаа эрсдлээс сэргийлэх, ажилчдын цалин хөлс, нийгмийн асуудлыг шийдэх зэргээр алдаа дутагдал зөрчлийг илрүүлэх, нөхцөл боломжоо нэмэгдүүлэх үр дүнтэй. Багийн ажлын алба дотоод хяналттай болохыг тус албанаас санууллаа.

А.Чимэг

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг