Эрдэнэт-Улаанбаатар чиглэлд Дашинчилэн, Лүн сумаар дайран явна
Нийгэм, Улс төр 2 сарын өмнө     247    0

Энэ сарын 17-ны өдрийн 15 цагаас эхлэн Улаанбаатар-Дархан чиглэлийн төв замыг хаах Зам тээврийн хөгжлийн сайдын тушаал гарчээ. Энэ чиглэлд 204,1 км хатуу хучилттай автозамын  их засвар, шинэчлэлтийн ажил эхэлж байна. Эрдэнэтээс Улаанбаатарын чиглэлд тээврийн хэрэгсэл Булган аймгийн Дашинчилэн, Төв аймгийн Лүн сумыг дайран явахаар боллоо. 

Улаанбаатар-Дарханы чиглэлийн автозамыг ашиглалтад оруулах хүртэл түр хаах юм. Зам ашиглалтад ортол тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр замаар зорчих зохицуулалтыг хийсэн тухай Авто тээврийн төвөөс мэдээлсэн байна..

            Авто тээврийн төвөөс өгсөн нэмэлт мэдээллийг хүргэхэд, Орхон аймагт нийтийн тээврийн хэрэгслийг цахимжуулах, цахим картаар үйлчлэх ажил эхлэхээр болжээ. Ирэх долоо, наймдугаар саруудад нийтийн тээврүүдэд цахим картыг туршилтаар ажиллуулна. Харин есдүгээр сараас цахимжуулах ажил албан ёсоор жигдэрнэ гэдгийг мэдэгдлээ.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг