“Эрдэнэт үйлдвэр” хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ
Мэдээ мэдээлэл 28 өдрийн өмнө     72    0

Орхон аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн  наймдугаар хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр”-тэй хамтын ажиллагааны хүрээнд хийх ажлын жагсаалтыг хэлэлцлээ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Орхон аймгийн хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтын ажилд оролцох тухай гэрээг өнгөрсөн сарын 1-ний өдөр үзэглэсэн. Хамтын ажиллагааны хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болжээ.  

Үүнээс “Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн”-гийн зүүн талд тоглоомын парк байгуулахад нэг тэрбум 875 сая төгрөгийг зарцуулах юм. Харин БОЭТ-ийн нэг тасгийг 25 сая төгрөгөөр засварлах, баяр наадмын үйл ажиллагаанд 100 сая төгрөг төсөвлөсөн байна.

             Гэрээний дагуу хийх ажлын жагсаалтыг тэргүүлэгчид дэмжин баталлаа. Хуралдаанаас хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга Д.Батлутад үүрэг болгож, нэмэлтээр оруулсан байна.

             “Эрдэнэт үйлдвэр” уг гэрээнд зааснаас гадна олон ажил хийдэг. Багуудын ажлын албатай үйлдвэрийн цехүүд хамтарч ажилласаар ирсэн. Тухайн багт тулгамдаж байгаа асуудал, зам засварын тохижилт, бүтээн байгуулалтад оролцдог. Сургууль, цэцэрлэгүүдийг  тоглоомоор хангахад 560 сая төгрөг зарцуулсан гэж аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал энэ үеэр онцолсон байна.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг