ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГААР Л.БОЛДЫГ ТОМИЛЛОО
Мэдээ мэдээлэл 3 сарын өмнө     159    0

 Батлан хамгаалахын сайдын тушаалаар Орхон аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын даргаар дэд хурандаа Л.Болдыг томиллоо. Тэрээр өнгөрсөн долоо хоногт үүрэгт ажлаа хүлээн авсан.  

Л.Болд нь 1985-1988 онд ЗХУ-ын /хуучнаар/ Одесс хотын Цэргийн нэгдсэн дээд сургуулийг Артиллерийн техникч инженер мэргэжлээр төгссөн.

1988-1990 он хүртэл Ардын армийн 270-р ангид салаан захирагч, ротын захирагч

1991-1994 он хүртэл Зэвсэгт хүчний 210-р ангид Албаны даргын туслах, Албаны дарга

1998-2001 он хүртэл Зэвсэгт хүчний 186-р ангид Засварын тасгийн дарга, Галт хэрэгслийн инженер

2002-2019 он хүртэл ЗДТГ-ын Цэргийн штабт Нөхөн хангалт, тоо бүртгэлийн офицерын албыг хашиж байгаад ийнхүү Цэргийн штабын даргын албанд томилогдлоо.

Дашрамд дурдахад, Урьд нь Орхон аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын даргаар ажиллаж байсан Г.Батсуурь нь Зэвсэгт хүчний Жанжин штабын Бүтээн байгуулалтын газрын даргын албанд томилогдон ажиллаж буй.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)