Эрдэнэтийн наадам долоодугаар сарын 10, 11-нд болно
Мэдээ мэдээлэл 12 өдрийн өмнө     197    0

Монгол улсын Засгийн газрын тогтоолоор өнөө жилийн аймгуулын баяр наадмын хуваарийг баталжээ. Ингэхдээ аймаг, орон нутгаас ирүүлсэн саналыг үндэслэл болгодог байна. Орхон, Архангай, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан,  Увс, Ховд, Хэнтийн аймгийн баяр наадам долоодугаар сарын 10, 11-нд болно. 

Харин Сэлэнгэ аймгийн баяр наадам долоодугаар сарын 4,5-нд,

Өмнөговь аймгийнх долоодугаар сарын 6, 7-нд,

Дундговь, Өвөрхангай аймгийнх долоодугаар сарын 8, 9-нд,

Төв аймгийнх долоодугаар сарын 8-10-нд

Баянхонгор, Сүхбаатар, Хөвсгөл аймгийн наадам долоодугаар сарын 9-10-нд болох ажээ.

Засгийн газрын тогтоолоор хурдан морины бүсийн уралдааны 2019 оны хуваарийг баталж, Төвийн бүсийн зуны уралдааныг Говьсүмбэр аймагт, Хангайн бүсийн уралдааныг Хөвсгөл аймагт, баруун бүсийн уралдааныг Баян-Өлгий аймагт, Зүүн бүсийн уралдааныг Дорнод аймагт, Говийн бүсийн уралдааныг Өмнөговь аймагт долдугаар сарын 27, 28-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан аймгийн баяр наадмаа бүсийн зуны уралдаантай хамтатгах саналыг Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод аймгийн удирдлагаас тавьсан байна.  

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг