“2+2” хөтөлбөрийг Сөүлийн их сургуультай хамтран хэрэгжүүлэхээр болжээ
Мэдээ мэдээлэл 5 сарын өмнө     151    0

            “Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн”-гийн тэргүүн Бат-Өлзийн Бат-Эрдэнэ, Баян-Өндөр сумын засаг дарга С.Ганцогт нар БНСУ-ын Сөүл хотноо амжилттай ажиллаад иржээ. Албан ажлын хүрээнд боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийх, Олон улсад хүлээн зөвшөөрөгдөх боловсролыг Монголдоо эзэмшүүлэх  боломжийг эрэлхийлэх нь гол зорилго байсан юм.  

Тиймдээ ч Сөүл хотын их сургууль, түүний харъяа сургуулийн удирдлагуудтай уулзаж санал солилцлоо. Уулзалтын үед Сөүл хотын их сургуулийн захирал Сон Сун Таг Монгол Улсад Сөүл хотын их сургуулийн салбарыг байгуулах зорилготой байгааг хэлж,  уг төсөлд хамтран ажиллах хүсэлт тавьсан юм. Түүнчлэн “2+2” хөтөлбөр буюу эх орондоо 2 жил, БНСУ-д 2 жил суралцан хос дипломтой төгсөх боломж бий гэдгийг онцолсон юм. Гагцхүү Монголын залууст өгч байгаа энэ боломжийг бодит болгон хэрэгжүүлэх нь Эрдэнэт хотын бодлого судалгааны хүрээлэнгийн дараагийн ажил болж байна.

Түүнчлэн Бат-Өлзийн Бат-Эрдэний санаачилгаар хэрэгжиж буй “Гэрэлтэй Эрдэнэт” төслийг дэмжиж Сөүл хотын их сургуульд 100 хувийн тэтгэлэгт (төгсөх хүртэл төлбөр, дотуур байр, төгсөх хүртэл сар бүр сарын 1,000,000 вон тэтгэлэг) 1 хүн, бакалаврт 3 хүнийг (Солонгос хэлний шаардлага хангасан) суралцуулахаа  Сөүлийн их сургуулийн амлалаа. Хэрвээ Солонгос хэлний шаардлага хангахгүй тохиолдолд сургуулийн дэргэдэх хэлний төвд 100 хувь тэтгэлэгтэй суралцах боломжийг ч  бүрдүүлж өгөх юм байна. 

Дашрамд дуулгахад, БНСУ-ын Сөүл хотын их сургуулийн харъяа сургууль Монгол улсад байгуулах төсөл хэрэгжиж эхэлбэл уг ажлын санхүүжилтыг Сөүл хотын захиргаанаас шийдвэрлэж өгөх юм байна. Эрдэнэтийн залуус дэлхийд үнэлэгдэх солонгос боловсролыг Монголдоо эзэмших цаг айсуй.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)