Аймгийн Цагдаагийн газраас эцэг эхчүүдэд анхааруулж байна
Нийгэм, Улс төр 17 өдрийн өмнө     387    0

Урин дулааны улирал эхэлж цэцэрлэг сургуулийн хүүхдүүдийн зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан  аймгийн цагдаагийн газраас сэрэмжлүүлэг хүргэж байна. Зуны амралт зугаалгын цаг эхэлж, сургууль цэцэрлэг амарч явахдаа үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Мөн хотын доторх болон гэр хорооллын нутаг дэвсгэрт хүүхдүүд гадаа гудамж талбайд тоглох нь ихэсдэг. Энэ тохиолдолд хүүхэд нохойд хазуулах, эцэг эхчүүдийн хайхрамжгүй байдлаас болоод халуун тогоонд түлэгдэх, өндрөөс унах, машинд дайруулах зэрэг энэ төрлийн зөрчлүүд ихсэх хандлагатай байдаг. Тухайлбал, он гарсаар манай аймгийн хэмжээнд эцэг эхийн хайхрамжгүй байдал, хараа хяналт сул байсны улмаас хүүхэд унасан, унах гэж байсан зэрэг 4 тохиолдол бүртгэгдсэн байна. Иймд эцэг эхчүүд зуны урин дулаан цагт хүүхэддээ тавих хараа хяналтаа өндөржүүлэхийг аймгийн цагдаагийн газраас сэрэмжлүүллээ.

Орон сууцны гаднах тоглоомын талбайд хүүхэд багачуул тоглох зориулалтаар элс асгасан байдаг. Уг элсээр хүүхэд багачууд нүцгэн гараараа янз бүрийн хэлбэрт оруулан тоглож нааддаг. Тэгвэл уг элсэнд ихэвчлэн гудамжны золбин нохой, муур шээж, үүгээр дамжин хүүхдүүд ямар нэгэн байдлаар халдварт өвчин авах магадлал өндөр байна. Тиймээс эцэг эхчүүд үүнд онцгойлон анхаарч аль болох олон нийтийн гудамж талбайд байрлах элсээр тоглуулахгүй байх, мөн хүүхдийнхээ гарын ариун цэвэрт ямагт анхаарч байхыг анхаарууллаа.  Мөн манай аймгийн хэмжээнд хүүхэд оролцсон гэмт хэрэг өмнө оны энэ үетэй харьцуулахад буурсан үзүүлттэй гарчээ.

Р.Ханд

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг