Бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн 2 хэргийг шүүхээр шийдвэрлэжээ
Хотын амьдрал 2 сарын өмнө     132    0

Он гарсаар аймгийн хэмжээнд бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэргийн 4 тохиолдол гарчээ. Аймгийн прокурорын газраас Бага насны хүүхдийг хүчиндсэн гэмт хэргүүдийг хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдээлэл хийлээ. Энэ оны тавдугаар сарын байдлаар аймгийн Прокурорын газар  эрүүгийн хуульд заасан Хүчиндэх төрлийн 12 гэмт хэрэгт хяналт тавьж, зургаан хэрэгт яллах дүгнэлт хийж, шүүхэд шилжүүлсэнээс хүчиндэх хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн 2 хэргийг шүүхээр шийдвэрлэжээ.  Тодруулбал Иргэн “Б” нь 2016 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдрөөс 2018 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн хооронд  бага насны дагавар охин “О”-г 12 настайгаас нь хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн байна. Мөн иргэн “Н” 2016 оны  хоёрдугаар сараас эхлэн бага насны “А”-д бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн. 2018 оны долоодугаар сарын 25-ны өдөр хүч хэрэглэн хүчиндсэн гэх гэмт хэргүүдийг Эрүүгийн хуулийн 12.1-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлтийг гаргаж, шүүхэд шилжүүлжээ. Дээрх  хэргүүдийг шүүхээс хянан хэлэлцээд иргэн “Б”-г бага насны хүүхдийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 16 жилийн хорих ял оноосон байна. Харин иргэн “Н”-ийг мөн бага насны хүүхдийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж, хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 15 жилээр хаалттай хорих ангид ял эдлүүлэхээр тус тус шийдвэрлэжээ.

Р.Ханд

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг