Б.Өнөбилэг: Надаас Эрдэнэт Улаанбаатарын вагоны зардал л гарсан
Мэдээ мэдээлэл 20 өдрийн өмнө     101    0

АНУ-ын Засгийн газрын санхүүжилтээр ахлах сургуульд нэг жил тэтгэлгээр суралцах “FLEX” хөтөлбөр зарлагддаг. Энэ хөтөлбөрт 2018-2019 оны хичээлийн жилд 1200 орчим хүүхдээс 20 хүүхэд шалгарчээ. Улс орон даяар явагдсан “FLEX” тэтгэлэгт хөтөлбөрт Д.Бат-Эрдэнэ захиралтай Лаборатори наймдугаар сургуулийн сурагч Б.Өнөбилэг, Орос сургуулийн сурагч Ч.Мядаггарав нар хамрагдаж амжилттай суралцаад иржээ. Тэдний англи хэлний түвшин сайжирсан бөгөөд гадаадад суралцсан туршлагаасаа үеийнхэндээ хуваалцлаа. 

Наймдугаар сургуулийн сурагч Б.Өнөбилэг “АНУ-ын Засгийн газрын санхүүжилтээр суралцах FLEX тэтгэлэгт хөтөлбөр хоёр жилийн өмнөөс хэрэгжиж эхэлсэн юм билээ. Энэ хөтөлбөрт хамрагдсанаар АНУ-ын ахлах сургуульд нэг жил тэтгэлгээр суралцаад илээ. 2018-2019 оны хичээлийн жилд улс орон даяар эхний шатанд 1200 орчим хүүхэд шалгаруулалтад орсон. Үүнээс 20 хүүхэд тэнцсэний хоёр нь Эрдэнэтийн хүүхдүүд байснаараа бахархсан шүү. Бид АНУ-д амжилттай суралцаад ирлээ.  Би АНУ-ын “North Carolina” мужийн “Raleigh”  хотод суралцсан, англи хэлний түвшин эрс дээшилсэн. Англи хэлээр ярих нь түүнийг хамгийн хурдан сурах арга гэдгийг ойлгосон. Надаас илүү зардал гараагүй. Би зөвхөн Эрдэнэт Улаанбаатарын вагоны зардлаа л өөрөө төлсөн” хэмээн ярилаа.

“FLEX” хөтөлбөрөөр тэтгэлэг авсан сурагчийн нэг нь Ч.Мядаггарав юм. Орос сургуулийн ахлах ангийн сурагч Мядаггарав “АНУ-д суралцсанаар англи хэлний мэдлэгээ сайжруулахаас гадна өөрийгөө олж нээлээ. Хүүхэлдэйн кино үзэж англи хэлийг сурсан.  Англи хэлийг зорилго сонирхлоо  нийлүүлэн сурах хэрэгтэй. Өөрийгөө хөгжүүлэхийн тулд англи хэлийг сураарай гэж зөвлөе” хэмээн үеийнхэн, найзууддаа төдийгүй англи хэл сурахаар зорьж байгаа багачууддаа зөвлөж байна. “FLEX” тэтгэлэгт хөтөлбөрт англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй 9,10,11 дүгээр ангийн хүүхдүүд хамрагдах боломжтой аж. Дэлхийн өнцөг булан бүрээс хүүхдүүд Америк соёлтой танилцах, англи хэлний мэдлэгээ дээшлүүхээр уг хөтөлбөрөөр суралцдаг байна.

Ц.Ариун

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг