Санхүүгийн хяналт, аудитын алба ажлаараа тэргүүлжээ
Мэдээ мэдээлэл 22 өдрийн өмнө     159    0

Аймгийн Засаг даргын захирамжаар ажлаараа тэргүүлсэн Д.Сайзмаа даргатай Санхүүгийн хяналт, аудитын алба, хурандаа Г.Ганбаатар даргатай Онцгой байдлын алба, Б.Анар даргатай Нийгмийн даатгалын хэлтэс, С.Жаргалсайхан даргатай Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Д.Мөнхболд даргатай Улсын бүртгэлийн хэлтэс аймгийн хэмжээнд бусад төрийн байгууллагуудаа манлайлж  Өргөмжлөл, тус бүр гурван сая төгрөгөөр шагнууллаа. Шагналыг аймгийн Засаг даргын шуурхайн үеэр удирдлагууд гардуулсан юм. 

Санхүүгийн хяналт, аудитын алба нь Аймгийн Засаг даргын төсвийн багцад хамаарах орон нутгийн төсөвт байгууллага, тусгай сангуудад, ОНӨААТҮГ, тусгай шилжүүлгийн төсөвт байгууллагуудад төсөв санхүүгийн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалт хийж гүйцэтгэж байна.

2018 онд Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд улирал бүр 78 байгууллагад дотоод аудит, сургуулийн өмнөх боловсролын 44 байгууллагад, албаны жилийн төлөвлөгөөт 50 байгууллага, төлөвлөгөөт бус иргэний өргөдөл гомдлоор 8 байгууллага нийт 412 байгууллагад дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалт хийсэн байна. Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн актаар 47,7 сая төгрөгийг орон нутгийн хүү торгуулийн дансанд төвлөрүүлж,  нэг тэрбум 255 сая төгрөгийн зөрчлийг арилгуулахаар албан шаардлага хүргүүлж, зөрчлийг таслан зогсоож цаашид байгууллагад үүсэх эрсдлээс урьдчилан сэргийлж ажиллажээ. Мөн санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч акт, албан шаардлагаас гадна зөвлөмж өгч ажилладаг. 2018 онд 206 зөвлөмж өгч санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг