ХҮҮХДИЙН БАЯРААР ТӨВ ЗАМ ХААНА
Хотын амьдрал 2 сарын өмнө     99    0

Энэ жил хүүхдийн баярыг аймгийн хэмжээнд “Эрдэнэтийн хүүхдүүд-бидний ирээдүй” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлнэ. Үүнтэй холбоотойгоор хүүхдийн баяр зохион байгуулах ажлын хэсгээс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

 Хүүхдийн баярын нээлтийн ёслол А.Амарын талбайд 6-р сарын 1-нд 11 цагаас эхэлнэ. Тиймээс тухайн өдрийн өглөөний 10 цагаас оройн 20 цаг хүртэл Холбооны уулзвараас Баян худалдааны төв хүртэлх авто замыг хаахаар болсон байна. 

Хүүхдийн баяраар төв талбайд болох тоглолт нь “Хөгжмийн гайхамшиг”, “Дууны гайхамшиг”, “Бүжгийн гайхамшиг” гэсэн хэсгүүдээс бүрдэх юм байна. Уг тоглолтод 2018-2019 оны хичээлийн жилд улсын болон олон улсын уралдаануудад амжилттай оролцсон 320 орчим хүүхэд оролцох аж.

Ийнхүү нээлтийн ёслолын дараа УСО-ны дугуйлан болон СУИС-ын оюутнууд, Яргуй наадмын шилдгүүд хамтран өөрсдийн уран бүтээлийн дээжээс Эрдэнэтчүүдэд толилуулна гэж баярын ёслолын Ерөнхий найруулагч хэллээ.

Баярын өдөр борлуулах хүнсний бүтээгдэхүүний худалдаа, үйлчилгээнд Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийж ажиллана. Мөн “Хоёр Эрдэнэ” ХХК-ийн ажиллуулдаг хүүхдийн паркт тус газрын Улсын байцаагчид хяналт, шалгалт хийсэн тул ажиллах зөвшөөрлийг олгожээ.  Мөн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллах баг томилогдсон гэнэ.

Түүнээс гадна  6-р сарын 1-нд аймгийн Засаг дарга Д.Батлутын гарын бэлгийг зорилтот бүлгийн 300 гаруй  хүүхэд болон тухайн өдөр төрсөн эх, хүүхдүүдэд гардуулах юм.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг