Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн алдар” I, II одонгоор 239 ээж энгэрээ мялаалаа
Хотын амьдрал 2 сарын өмнө     136    0

 Өнөөдөр Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эх үрсийн баярыг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдийг “Эхийн алдар” I, II одонгоор шагнах ёслолын ажиллагаа Уурхайчин соёлын ордны их танхимд боллоо. Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Пүрэвлхагва шагнал гардуулах ёслолын ажиллагааг нээж, УИХ-ын гишүүн О.Содбилэг баяр хүргэж үг хэлсэн юм.  

Тус ёслолын арга хэмжээнд Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, УИХ-ын гишүүн О.Содбилэг нар оролцож шагнал гардуулан, “Эхийн алдар” I, II одонгоор шагнагдсан ээжүүддээ баяр хүргэлээ. 

 

          Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Орхон аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг уншиж танилцуулсан. Аймгийн хэмжээнд “Алдарт эх” I, II одонгоор нийт 239 эхчүүд шагнагдсан юм.  Баян-Өндөр сумын Уртын гол багийн иргэн Д.Анхтуяа, Шанд багийн иргэн Ц.Оюунтүлхүүр, Эрдэнэ багийн иргэн Ж.Буяндэлгэр, Уурхайчин багийн иргэн О.Соёлмаа, Их залуу багийн иргэн Д.Золжаргал нарын 6 хүүхэд төрүүлж, өсгөсөн 15 ээж “Эхийн алдар” I одонгоор, Баян-Өндөр сумын Уртбулаг багийн иргэн Ө.Ариун-Отгон, Цагаанчулуут багийн иргэн М.Адьяахүү, Зэст багийн иргэн Б.Батцэцэг, Яргуйт багийн иргэн Д.Болор-Эрдэнэ, Жаргалант сумын Дулаан-Уул багийн иргэн Т.Байгальмаа, М.Гэрэлтуяа, Даваат багийн Э.Дэлгэрмаа, Согоот багийн иргэн Ц.Дэлгэрцэцэг нарын 224 ээж “Эхийн алдар” II одонгоор энгэрээ мялаалаа.

 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг