Барилгачин бүсгүй байшингийн түлхүүрээ гардан авчээ
Уул уурхай 5 сарын өмнө     154    0

 “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Барилга засварын цехийн засал чимэглэлч, гурван хүүхдийн ээж Д.Хундалай шинэхэн байшингийн түлхүүрээ өнөөдөр гардан авлаа. Нийгэмд сайн мэдээ түгээсэн энэ ажлыг тус цехийн Залуучуудын холбоо санаачилан хэрэгжүүлсэн юм. Барилга засварын цехээс өдөрт 30 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, төмөр хайс хашаа бүхий 48 м.кв талбайтай байшинг долоо хоногийн дотор барьж дуусгажээ. 

Цехийн ажилчид энэхүү сайн үйлсийн аянд нэг өдрийн цалингаа хандивлан, найман сая төгрөг цуглуулж, хамтран ажилладаг байгууллагуудаа татан оролцуулснаар нэг өрөө байрны өртөг бүхий шинэхэн байшинг босгосон нь энэ юм. Удам дамжсан барилгачин бүсгүй Д.Хундалай 14 дэх жилдээ Барилга засварын цехэд ажиллаж байгаа бөгөөд аав, ээж нь тус цехийн ахмад ажилчид байжээ.


   Тус цехийн Залуучуудын холбоо нийгэмд эерэг хандлага түгээж, нэгнээ дэмжсэн сайн үйлсийн аянг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөжээ. Аяны хүрээнд “Данадо” ХХК, “Анхлах аз” ХХК, “Ойгон Арвижих” ХХК, “Тэ-Ён” ХХК, “Ногоон Очир” ХХК, иргэн Н.Ганбат, Соёл урлагийн цогцолбор хамтран ажилласан байна.  

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)