Уртын голынхон “Нэг цонхны үйлчилгээ” рүү нийтийн тээврээр явахыг хүсэв
Хотын амьдрал 27 өдрийн өмнө     70    0

 Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багаас “Төлөөлөгчийн нэг өдөр” арга хэмжээ эхэллээ. Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, идэвхжүүлэх зорилготой өдөрлөгийг аймгийн ИТХ-ын байгууллагаас уламжлал болгон хийсээр байна. Уртын гол багаас аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Баяржаргал, сумын ИТХ-ын төлөөлөгч Д.Дарханбаяр нар сонгогджээ. 

Уртын гол баг нь шинээр байгуулагдсан гурван багийн нэг юм. Хүн амын төвлөрөл, нэг багт байх айл өрхийн тоо өндөр байсан учраас Рашаант багийг хуваан Уртын гол багийг байгуулжээ. Багийн иргэдэд тулгамдаж байгаа асуудлын нэг нь нийтийн тээврийн үйлчилгээний маршрут юм. Тус багийн нутаг дэвсгэр дээр төрийн үйлчилгээний байгууллагууд байдаггүй.  Хамгийн ойрдоо хоёр километр явган явж төрийн үйлчилгээндээ хүрдэг байна.  Уртын гол багаас “Нэг цонхны үйлчилгээ” хүртэл нийтийн тээвэр явуулж өгөхийг хүсчээ.

Энэ жил улсын болон орон нутгийн төсвөөр Уртын гол багт сайжруулсан шороон замын засвар, гудамжны гэрэлтүүлэг, автомашины болон явган хүний гүүрэн гарц, чөлөөт цагийн талбайд хөрөнгө оруулалт хийнэ. Гэр хорооллын багуудад тулгамддаг үерийн далан шуудууны асуудлыг шийдэхээр тус багт үерийн хамгаалалтын сувгийг барихаар болсон байна.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг