Эрэлхэг зоригт “Бумбардай” хүүтэй хамт хөлөгт тоглоомоор наадацгаая
Мэдээ мэдээлэл 3 сарын өмнө     126    0

Эрдэнэтчүүдийн эртний танил “ББ” буюу Бат-Өлзийн Бат-Эрдэнийн санаачилгаар хэрэгжиж буй “Гэрэлтэй Эрдэнэт” хөтөлбөр боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийлээ.  Хүүхдүүдийн унших дуртай Бумбардай хүүгийн адал явдлыг  хөлөгт тоглоомд буулгаж, эрэлхэг зоригтой Бумбардайтай,  хүүхдүүд хамтдаа аялж, тоглох боломжтой болголоо. Монгол уламжлал, зан заншил, ахуйн соёлыг тусгасан Бумбардайгийн аялал ийнхүү  өргөжиж  хүүхдүүдэд илүү ойртуулж өгсөнөөрөө онцлого болов. 

Бумбардай хөлөгт тоглоомыг удахгүй болох  “Эх үрсийн баяр”-ыг тохиолдуулан Эрдэнэтийн 7000 хүүхдэд бэлэглэхээр болсон байна.

            Түүнчлэн Бат-Өлзийн Бат-Эрдэнийн эрхлэн туурвидаг  “ББ” цувралын шинэ боть хэвлэлтээс гарсан бөгөөд ээжүүддээ баярын бэлэг болгон өгөх юм байна. Ийнхүү Бумбардай цуврал анх удаа хөлөгт тоглоом болж, Эрдэнэтийн хүүхдүүдэд, харин “ББ” цувралын зургаадугаар боть  “Зам мөр”  ээжүүдийн гарт очихоор боллоо.

“Гэрэлтэй Эрдэнэт” хөтөлбөрын бас нэгэн ажил нь тавдугаар сарын 19,20-ны өдрүүдэд Орхон аймгийн Ерөнхий боловсролын бүх сургууль, цэцэрлэгт 2000 ширхэг Англи уран зохиолын адал явдалт ном бэлэглэсэн явдал байлаа.

“Гэрэлтэй Эрдэнэт” төслийг санаачилагч, хэрэгжүүлэгчдийн зүгээс  удахгүй болох “Эх үрсийн баяр”-ын мэндийг хүүхэд багачуул, ээжүүддээ  хүргэж байна.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг