Сурагчдын зуны амралтын хуваарь гарчээ
Хотын амьдрал 4 сарын өмнө     328    0

2018-2019 оны хичээлийн жил дуусч, сурагчдын зуны амралт эхлэхэд ганцхан долоо хоног үлдлээ.

БСШУСЯ-наас Сурагчдын амралтын хуваарийг гаргажээ. Хуваарь ёсоор I-II ангийн сурагчид 6 дугаар сарын 1-нээс амарч эхэлнэ. 

Харин III-V ангийн сурагчдын хувьд 6 дугаар сарын 8-наас амрах бол VI-XII ангийнхан 6 дугаар сарын 15-наас эхлэн амарна.

Хөдөө, орон нутгийн сурагчдын амралт нийслэлийнхтэй ижил байх гэнэ.

5, 9, 12 дугаар ангийнхан улсын шалгалтаа өгөөд амрах юм байна.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)