Нөөцийн махны худалдаанд хонины мах дуусчээ
Нийгэм, Улс төр 3 сарын өмнө     119    0

Иргэдийн хаврын махны хэрэгцээнд зориулан жил бүр нөөцийн мах бэлтгэдэг. Энэ жилийн хувьд “Эрдмийт” компани дангаараа 300 тн нөөцийн  мах бэлтгэн төвлөрсөн зургаан цэгээр худалдаалж аймгийн иргэдийн махны хэрэгцээг хангасаар байна. Тэгвэл өнөөдрийн байдлаар  хонины махны борлуулалт дуусжээ. Харин ямаа, үхрийн мах худалдаалж байгаа бөгөөд нийтдээ 74.2 тонн нөөцийн мах үлдэгдэлтэй байгааг албаныхан мэдээллээ. 

Махны үнийг тогтворжуулах, иргэдийн хаврын хэрэгцээнд зориулан жил бүрийн хавар нөөцийн мах худалдаалдаг. Хүнсний тухай хууль, Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны Мөрийн хөтөлбөр, “Мах, сүүний анхдугаар аян”, “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд аймгийн хүн амын хаврын махны хэрэгцээнд үхэр, хонь, ямааны мах нийт 300 тонныг худалдаанд гаргахаар Аймгийн Засаг даргын Тамгын газраас “Эрдмийт” компанитай гэрээг байгуулсан юм.  Өнгөрөгч гуравдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 1 кг үхрийн мах 7700 төгрөг, хонины мах 7300 төгрөг, ямааны махыг 6300 төгрөгөөр төвлөрсөн зургаан цэгээр худалдан борлуулж байна. Гэрээгээр үхрийн мах 200 тонн, хонины мах 50 тонн, ямааны мах 50 тонн буюу нийт 300 тонн махыг иргэдийн хэрэгцээнд нийлүүлж байгаа.  Тавдугаар сарын 17-ны өдрийн байдлаар үхрийн мах 133.9 тонн, хонины мах 88.8 тонн, ямааны мах 41.9 тонн, нийт 264.7 тонн буюу нөөцийн мах 225.9 тонныг борлуулжээ. Одоогоор үхрийн мах 66.1 тн, хонины мах үлдэгдэлгүй, ямааны мах 8.1 тн, нийтдээ 74.2 тонн нөөцийн махны үлдэгдэлтэй байна.

 

 

 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг