Иргэдээс дээвэртэй холбоотой гомдол цөөнгүй иржээ
Хотын амьдрал 1 сарын өмнө     147    1

Даваа гариг бүр хуралддаг аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөнөөр хэлтэс агентлагийн удирдлагууд хариуцсан ажлынхаа талаар цаг үеийн мэдээлэл  хийлээ. Тухайлбал, сүүлийн өдрүүдэд цаг агаар хүйтэрч нойтон цас их орсонтой холбогдуулан иргэдээс дээврийн асуудлаар болон хэрэгцээний халуун устай холбоотой гомдол багагүй иржээ.

Орон сууцны байранд зөвшөөрөлгүй өргөтгөл хийснээс болоод халаалтын системийг дур мэдэн өөрчилж халаалтын горим алдагдуулсан айл өрхүүдийг хэвийн горимд оруулахыг өмнөх 7 хоногийн шуурхай зөвлөгөөнөөр аймгийн Засаг дарга үүрэг даалгавар өгч байсан. Тэгвэл үүнтэй холбогдуулан Эрдэнэт хотын иргэдийг 2019-2020 оны халаалтын улиралд ая тухтай өвөлжих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор "Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ" ОНӨХК-д зөвшөөрөлгүй дулааны схем дур мэдэн өөрчилж халаалтын горим алдагдуулсан айл өрх, ААН, байгууллагуудад долоодугаар сарын 1-ны дотор хэвийн горимд оруулж зөрчлийг арилгах талаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн байна Одоогоор аймгийн хэмжээнд дур мэдэн халаалтын горим алдагдуулсан 300 гаруй айл өрх байна. Хэрэв тавьсан шаардлагыг хугацаанд нь биелүүлэхгүй бол халаалт дулааныг олгохгүйгээр зогсохгүй цаашид бүр таслан зогсоох хүртэл арга хэмжээ авна гэдгийг онцоллоо.

Манай аймгийн хэмжээнд нийт 300 гаруй дээврийн блок байдаг. Үүнээс 70 гаруй дээврийн блокийг засварласан. Харин зайлшгүй засварлах шаардлагатай 45 дээврийн блок байна. Өөрөөр хэлбэл, 2010 оноос хойш огт засвар хийгдээгүй дээврийн блокуудад засварын ажил хийгдэнэ. Харин 2013 болон 2015 оноос хойш засвар хийгдсэн дээврийн блокуудад засвар хийгдэхгүй гэдгийг Хотын захирагяийн албанаас мэдээллээ. Түүнчлэн, өнгөрсөн 7 хоногт цаг агаар хүйтэрсэнтэй холбогдуулан иргэдээс сүүлийн гурван өдрийн байдлаар хэрэгцээний халуун устай холбоотой 150 гаруй дуудлага ирсэн байна. Манай аймгийн хэмжээнд нийтдээ 12 мянга гаруй айл өрхийн 37 мянга гаруй иргэн халуун ус хэрэглэж байна.

 

 

 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (1)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг