Улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт вакциныг 10-18 насныханд хийж байна
Нийгэм, Улс төр 3 сарын өмнө     146    0

Улсын хэмжээнд дархлаажуулалтын 10 хоног үргэлжилж байна.  “Улаанбурхан өвчинд цэг" тавья уриатайгаар улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтыг 10-18 насныханд  хийж байна. ӨЭМТ, их дээд сургууль, МСҮТ, Ерөнхий боловсролын сургууль болон явуулын багаар дамжуулан вакцинжуулалт явагдаж байна. Улсын хэмжээнд 2015-2016 онуудад улаанбурхан өвчний дэгдэлт ихэсч 53 мянган тохиолдол бүртгэгдэж байжээ.  Улаанбурхан өвчний улмаас бага насны хүүхдүүд эндэж байсан харамсалтай тоо бий.  

Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд  улс орон даяар дархлаажуулалтын 10 хоног үргэлжилж байна.  Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Завхан, Ховд аймагт 5-18 насны хүүхдийг дархлаажуулалт хамруулж байгаа юм. Харин манай аймаг болон бусад аймгуудад 10-18 насны хүүхдэд вакцин хийж байна.

Улаанбурхан өвчин нь вирусын гаралтай халдварлалт өндөртэй, амьсгалын замаар тархдаг өвчин. Хүндэрсэн тохиолдолд амь насанд аюултай.  Уг өвчний халдварыг улаанбурхан өвчний эсрэг вакцин хийлгээгүй өмнө өвдөж байгаагүй хүмүүс авах эрсдэл өндөр байдаг.

Улаанбурхан, улаануудын эсрэг вакциныг эцэг эхийн зөвшөөрөлтэйгээр хийж байгаа тул 10-18 насны хүүхдээ дархлаажуулалтад хамруулахыг Эрүүл мэндийн газраас уриалж байна. Энэ жил 13090 хүүхдийг вакцинжуулахаас  одоогийн байдлаар 6714 хүүхдийг хамруулсан байна.Вакцинжуулалт энэ сарын 25 н хүртэл үргэлжлэх юм.

Энэ тухай мэдээллийг аймгийн Засаг даргын шуурхайд Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнхцэцэг хийлээ.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг