“ТОП-100” аж ахуйн нэгжийг “Эрдэнэт үйлдвэр” 17 дахь жилдээ манлайллаа
Мэдээ мэдээлэл 3 сарын өмнө     146    0

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулдаг 2018 оны “ТОП-100” аж ахуйн нэгжийг шалгаруулах ёслолын ажиллагаа өнөөдөр Төрийн ордонд боллоо. Монгол Улсын нийт татварын 50 хувийг бүрдүүлж байгаа эдгээр 100 компанийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 17 дахь удаагаа тэргүүлж, Ерөнхий захирал Х.Бадамсүрэн  “ТОП-100” өргөмжлөлөө гардан авлаа. “Эрдэнэт үйлдвэр” улс болон орон нутгийн төсөвт 2016 онд 184 тэрбум, 2017 онд 580 тэрбум, 2018 онд дээрх амжилтаа эвдэж 655 тэрбум төгрөг төвлөрүүлснээр “ТОП-100” аж ахуйн нэгж шалгуурыг манлайлж байна. Түүнчлэн 6500 орчим ажилтандаа олгож буй нийгмийн хамгааллын 20 гаруй нэр төрлийн хөнгөлөлт, тусламж, дэмжлэг болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, үйлдвэрлэлийн үр ашгийн үзүүлэлтүүд энэхүү жагсаалтыг тэргүүлэхэд нөлөөллөө.
     Аж ахуйн нэгжүүдийг тухайн онд улс, орон нутгийн төсөвт төлсөн татвар, борлуулалтын орлого, нийгмийн даатгал, ашиг, хөрөнгө гэсэн таван гол шалгуураар  эрэмбэлдэг юм.

И.Чинтогтох

 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг