“Х бүүст”-ийн залуусын төслийг аймгийн удирдлагууд дэмжиж байна
Мэдээ мэдээлэл 2 сарын өмнө     103    0

Бат-Өлзийн Бат-Эрдэнийн санаачилгаар хэрэгжиж буй “Гэрэлтэй Эрдэнэт” хөтөлбөр “Гэрэлтэй гарц” аянаар үргэлжилэхээр боллоо.  Энэхүү аяныг авто машин сонирхогч  “Х бүүст” клубын залуустай хамтран хэрэгжүүлэх юм. “Х бүүст” клубыг жил бүр Эрдэнэт хотноо зохион байгуулдаг  “Ice Drift” өвлийн уралдаанаар нь авто машин сонирхогчид мэдэх билээ. Сонирхлоороо нэгдсэн залуус нийгмийн хариуцлагын хүрээнд “Гэрэлтэй гарц” төслийг хэрэгжүүлж бэлэн болсон зураг төслөө  аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, С.Батжаргал нартай уулзаж танилцууллаа.

“Гэрэлтэй Эрдэнэт” төсөл хөтөлбөр нь ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын гарцуудыг сэргээн засварлаж, гэрэлтүүлэг тавих ажлыг гүйцэтгэх юм. Ингэснээр авто замын осолд өртөх хүүхдүүдийн тоог буурна хэмээн төсөл санаачлагчид үзэж байна.  Тус хөтөлбөрийг Орхон аймгийн Цагдаагийн газар, аймгийн Засаг даргын Тамгын газар дэмжиж Эрдэнэт хотын нийт жолооч, авто машин сонирхогчдын дунд уриалга гарган ажиллаж эхэллээ.

Бат-Өлзийн Бат-Эрдэнийн 2010 оноос хэрэгжүүлж эхэлсэн “Гэрэлтэй Эрдэнэт” хөтөлбөр  бүтээн байгуулалт, оюутны тэтгэлэгт хөтөлбөр, байгалийн ухааны  нэгдмэл агуулгын олимпиад, гарааны бизнес эрхлэгч, жижиг дунд бичил бизнес эрхлэгчдэд зориулсан зорилтот хөтөлбөр, сургууль цэцэрлэгт англи хэл дээрх 2000 гаран номын хандив гээд олон ажлуудыг зохион байгуулсан. Тэгвэл энэ удаад “Гэрэлтэй гарц” хөтөлбөрөөр үргэлжилж байна. 2018 онд Монгол улсын хэмжээнд зам тээврийн осолд 1120 хүүхэд өртсөн гэж бүртгэгджээ. Тэр дундаа өвлийн улиралд гэрэлтүүлэг муугаас болж жолоочийн  үзэгдэх орчин хязгаарлагдсанаас сургууль, цэцэрлэгийн ойр орчимд авто осол гарах тохиолдол олон.

 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг