Халаалтын системээ хэвийн болгохгүй бол цахилгаан дулаанаар хангахгүй
Мэдээ мэдээлэл 6 сарын өмнө     219    0

Шуурхай зөвлөгөөнд Хотын захирагчийн албанаас хийсэн мэдээллийг онцолъё.  Энэ сарын 1-нээс аж ахуй нэгж, байгууллагын халаалтыг зогсоосон байна. Дур мэдэн халаалтын систем өөрчилсөн өргөтгөл, засвар хийсэн газруудад шаардлага тавьсан.

Долоодугаар  сарын 1-ний дотор халаалтын системийг хэвийн байдалд оруулахыг мэдэгджээ. Хэрэв хэвийн байдалд оруулаагүй  тохиолдолд цахилгаан, дулаанаар хангахгүй гэдгийг Хотын захирагчийн албаны дарга  М.Түмэнжаргал анхаарууллаа.

Багийн иргэдэд  үнэгүй үзлэг оношилгоо, үйлчилгээ үзүүлнэ

Баян-Өндөр сумын ЗДТГ-аас хийсэн мэдээллээс үргэжлүүлэн хүргэе.  “Эрүүл мэнд, цэвэр аюулгүй орчин” өдөрлөгийн хүрээнд энэ сард 21 багт үйл ажиллагаа явуулах юм. Стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламж барих сургалтыг багуудад зохион байгуулж байна. Сургалтад хамрагдсан иргэдэд үнэ төлбөргүй үзлэг үйлчилгээ үзүүлэх юм. Тухайлбал, элэгний B,C вирусын илрүүлэг, цусан дахь сахар, хэвлийн эхо, зүрхний цахилгаан бичлэг, шүдний эмчийн үзлэг хийж байгааг мэдээллээ. 

Жаргалант суманд сэг зэм устгалын ажил 5-р сарын 15-наас эхэлнэ.  Сум хөгжүүлэх сангаас зээлтэй холбоотой асуудлаар долоон иргэнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсэн байна.

Булган аймагтай хилийн цэгийг тэмдэгжүүлнэ

Засаг даргын шуурхайд Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас мэдээлэл өглөө. Иргэдээс ирсэн гомдлын дагуу дугуй засварын газруудад шаардлага хүргүүлжээ. Шаардлагын хариуд нэг дугуй засварын газар павилоноо буулгана гэдгээ хэлсэн байна. Орхон аймгийн Баян-Өндөр сум, Булган аймгийн Орхон сумын хилийн цэгийг тэмдэгжүүлэх ажлаар Булган аймгийнхантай уулзалт хийхээр болсон байна.

 Шуурхай зөвлөгөөний төгсгөлд өнгөрсөн жил халаалттай холбоотой гомдол иргэдээс ихээр ирсэн. "Эрдэнэт -Ус ДТС" ОНӨХК халаалт дулаантай холбоотой  асуудлаар айл өрх бүртэй уулзаж, зааварчилгаа өгөхийг үүрэг болголоо.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)