Аугаа эх орны дайны ялалтын 74 жилийн ойг эрдэнэтчүүд тэмдэглэв
Мэдээ мэдээлэл 5 сарын өмнө     168    0

  Өнөөдөр аугаа эх орны дайны ялалтын 74 жилийн ой тохиож байна. Энэ түүхэн өдөр Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ЗДТГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ,  Дархан-Уул аймаг дахь ОХУ-ын Ерөнхий консул хамтран олон арга хэмжээ зохион байгуулдаг юм.

1945 оны Чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад дайчид

Ялалтын баярын арга хэмжээнд Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч нар болон Орхон аймагт ажиллаж амьдарч байгаа ОХУ-ын иргэд, ахмад дайчид оролцож “Ялалт 70” хөшөө, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргааны II дугаар байрны өмнөх “Жанжнуудын хөшөө”, “Найрамдлын өндөрлөг”-т цэцэг өргөлөө. Үүний дараа А.Амарын талбайд “Үхэшгүй мөнхийн хороо” баярын жагсаал болж, ахмад дайчид, хүндэт зочдыг орон нутгийн удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. 

Гэрэл зургийг Н.Бадам

 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)