“Үхэшгүй мөнхийн хороо”-ны жагсаал боллоо
Мэдээ мэдээлэл 2 сарын өмнө     97    0

Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 74 жилийн ой өнөөдөр болж байна. Дэлхийн хоёрдугаар дайнд нацизмыг ялсан энэ их түүхт ойг Эрдэнэтчүүд өргөн тэмдэглэв.  Барилгачдын талбайгаас Амарын талбай хүртэл өргөн чөлөөгөөр “Үхэшгүй мөнхийн хороо” ялалтын жагсаалд Эрдэнэтчүүд төдийгүй энэ хотод ажиллаж амьдарч байгаа ОХУ-ын болон Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн орнуудын иргэд ч мөр зэрэгцэн жагсав.  

Ялалтад хувь нэмрээ оруулж явсан ойр дотны хүмүүсийнхээ хөрөг зургийг барьж оролцдог “Үхэшгүй мөнхийн хороо”-г дурсан санах явган жагсаал Амарын талбайг олны хөлд даруулав. Аугаа их Эх орны дайны ялалтын 74 жилийн ойг угтан аймгийн ЗДТГ, Цэргийн штабаас олон арга хэмжээ зохиосон байна. Тухайлбал, ЕБС-ийн сурагчдын дунд дуу, шүлэг, найрал дууны уралдаан болжээ. Мөн сурагчдын дунд цэрэг эх оронч хүмүүжил олгох зорилгоор цэргийн жагсаалын тэмцээнийг ч зохион байгуулсан юм. Дээрх уралдаан, тэмцээнд оролцож эхний гурван байранд шалгарсан баг болон сурагчдад алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл мөнгөн шагналыг энэ үеэр гардуулсан юм.

Ялалтын баярын жагсаалын арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Д.Батлут, Дархан хотод суугаа ОХУ-ын Консулын газрын дэд консул, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад дайчдын төлөөлөл болон албаны хүмүүс оролцлоо.   

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг