С.Ганцогт: Газар эзэмших зөвшөөрөлгүй бүх газрыг энэ сарын 15-наас буулгана
Мэдээ мэдээлэл 2 сарын өмнө     190    0

Засаг даргын шуурхай зөвлөгөөнд Баян-Өндөр сумаас хийсэн мэдээллийг хүргэе. Баян-Өндөр сумын хэмжээнд зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа газрууд хэрээс хэтэрч байгаа гэдгийг онцолсон юм. Ойн нөхөрлөл нэрээр хаус барьж, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг  нь зогсоосон. Гэвч амьдрах газрын зөвшөөрлийг олгож байна. Газар эзэмших зөвшөөрөлгүй бүх газрыг энэ сарын 15-наас буулгана гэдгийг Баян-Өндөр сумын ЗДТГ-аас мэдээллээ.  

Энэ сарын 15-наас газар олголтын ажил эхэлнэ. 2012 онд газар эзэмших өргөдөл өгсөн 349 иргэнд 25 га газрыг олгоно. Тавдугаар сарын 8-ны өдөр Сум хөгжүүлэх сангийн зээлд шаардлага хангасан 28 төслийг хамруулахаар шалгаруулсан байна. 200 сая төгрөгийг хуваарилах ажлыг нээлттэй ил тодоор  явуулна. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийх ажилд  хүндрэл учирч байгааг  Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт онцолж, аймаг орон нутгаас анхаарлаа хандуулахыг хүслээ. 

. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнд  өвчтэй, чөлөөтэй, томилолттой гэсэн дарга нарын  хэд хэдэн орлогч ирсэн байлаа.Зөвлөгөөний эхэнд Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга М.Жанболат өнгөрсөн долоо хоногт өгсөн аймгийн Засаг даргын үүрэг даалгаврын биелэлтээс танилцууллаа. Засаг даргын үүрэг даалгавраас давхардсан тоогоор 18 нь хэрэгжилт “хангалтгүй” байгааг онцоллоо. Сайжруулсан түлшний асуудлаар дөрвөн удаа, түрээсийн орон сууцны талаар гурван удаа, Говил багийн нийтийн орон сууцны талаар гурван удаа, 7,7А  хорооллын дахин төлөвлөлтийн  талаар хоёр удаа, Баянцагаан багийн Вокзал орчмын хэсгийн оршин суугчдаас ирүүлсэн гомдлын дагуу Цэвэрлэх байгууламж, Хивсний үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх асуудлаар 2-4 удаа үүрэг даалгавар өгчээ.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг