15 залуу гэр бүлд газар, хашаа байшин олголоо
Нийгэм, Улс төр 6 сарын өмнө     134    0

Орхон аймагт анх удаагаа тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн цэргийн байгууллагуудын албан хаагчид, ахмадуудыг нэгтгэсэн “1000 мөрдөстөн” чуулга уулзалт болж өндөрлөлөө. Аймгийн Засаг даргын Тамгын газар, “Монгол цэргийн нэгдсэн холбоо” хамтран зохион байгуулсан уг арга хэмжээг орон нутагт салбар нэгж байгуулан төр, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо гишүүнчлэлд түшиглэсэн ажил үйлчилгээг нэгдсэн удирдлагаар ханган чанартай, үр өгөөжтэй ажлуудыг хийх зорилгоор зохион байгуулсан ажээ.

Чуулга уулзалт өндөрлөсний дараа аймгийн Засаг дарга Д.Батлутын санаачилгаар цэрэг хүчний байгууллагад ажилладаг 15 залуу гэр бүлд Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт газар олгож хашаа, байшин барьсныг хүлээлгэн өгөх арга хэмжээ боллоо.

Баян-Өндөр сумын Засаг дарга энэ жил зорилтот бүлгийн айл өрх болон цэрэг хүчний байгууллагуудын ажилтнуудад нийт 55 газар шинээр олгохоор болсны 15 нь тус газар олголт юм.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)