Эрдэнэтийн хэрэглэгчид дулааны бодит өртгийн 50 хувийг л төлдөг
Мэдээ мэдээлэл 5 сарын өмнө     528    423

Орхон аймагт Дулааны эрчим хүч хэрэглэгчдийн зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнд Эрдэнэтийн дулааны цахилгаан станц, Дархан дулааны сүлжээ, Улаанбаатар дулааны шугам сүлжээний төлөөллүүд оролцсон юм.   Дулааныг үйлдвэрлэж хэрэглэж байгаа үйлдвэрлэлийг сайжруулах, шинэ техник технологиос туршлага судлах, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх зорилгоор мэдээлэл солилцлоо

 Дулааны эрчим хүч хэрэглэгчдийн зөвлөгөөн манай аймагт 2013 онд  болж байжээ. Үүнээс хойш зургаан жилийн дараа дахин зөвлөлдөж байна. Зөвлөгөөнд Улаанбаатар дулааны шугам сүлжээ, Дархан дулааны сүлжээ, Эрдэнэтийн дулааны цахилгаан станц, Эрчим хүчний зохицуулах хорооны төлөөллүүд Орхон аймгийн МХГ, “Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ” компаний төлөөллүүд оролцлоо. Дулааны эрчим хүч үйлдвэрлэл, хэрэглэгчдэд хүрэх үйлчилгээг сайжруулах, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхээр мэдээ мэдээлэл солилцлоо.

Эрчим хүчний зохицуулах хорооноос дулааны эрчим хүч үйлдвэрлэлийн үнэ тарифын талаар мэдээлэл өглөө. Орхон аймаг бусад аймагтай харьцуулахад дулааны үнэ тариф бага, Улаанбаатар, Дарханы дулааны сүлжээтэй харьцуулахад өндөр байдаг. Гэхдээ дан ганц дулааны үйлдвэрлэл гаргадаг станцтай аймгаас боломжийн үнэтэй, дулаан цахилгаан үйлдвэрлэлтийг ижил тэнцүү хуваарилдаг.  Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын өргөтгөл ашиглалтад орсноор дулааны үнэ өртөг буурна гэдгийг мэргэжилтэн онцолж байлаа.

Харин Дархан хотын  “Дархан дулааны сүлжээ” компани нь хэрэгцээний халуун усны ухаалаг тоолуур ашиглаж эхэлсэн байна.  Дулааны эрчим хүч хэрэглэгчдийн зөвлөгөөнд шинээр нэвтрүүлж байгаа техник технологи , үйл ажиллагаагаа танилцууллаа. Халуун  усны ухаалаг тоолууртай болсноор байцаагч нар айлуудаар явж бичилт хийхээ больсон.  Дулааны төлбөр тооцоо хийгээгүй айл өрхийн дулааныг автоматаар хязгаарладаг  байна. Улаанбаатар болон Дархан дулааны сүлжээнд ашиглаж байгаа тоног төхөөрөмжийг үйлчилгээг Эрдэнэт хотдоо турших, хэрэгжүүлэхээр судлах, цаашид ухаалаг тоолууртай болох хэрэгцээ шаардлага гарч байгааг аймгийн Засаг даргын орлогч хэллээ.

Дулааны эрчим хүчний үйлдвэрлэлийг бага өртгөөр тооцох дулаан үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд шаардлага, тулгамдаж байгаа асуудлыг ярилцаж зөвлөлдөх зөвлөгөөн амжилттай боллоо.  2015 онд дулааны эрчим хүчний үнийг 15 хувиар нэмснээс хойш дулааны үнэ нэмэгдээгүй. Нүүрсний үнэ, валютын ханшийн өсөлт, инфляцийн түвшин нэмэгдсэнтэй холбоотой 2019 оноос дулааны үнэ нэмэгдэх хандлагатайг Эрчим хүчний зоицуулах хорооноос мэдээллээ. Харин Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын хүчин чадал хоёр дахин нэмэгдсэнээр дулааны үнэ буурах боломжтойг мэргэжилтнүүд онцолж байсан юм.

 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (423)