Ц.Бат-Энх: Би Батлутыг хажуунаас нь “хутгалж” Засаг даргын албан тушаалыг авахгүй ээ
Мэдээ мэдээлэл 3 сарын өмнө     677    1

МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх манай аймагт ажилласан. Энэ үеэр түүнтэй уулзаж сүүлийн үед цахим орчин болон улс төрийн хүрээнийхний дунд яригдаад байгаа зарим асуудалд хариулт авлаа.

-Сүүлийн үед цахим орчинд, Эрдэнэтийн улс төрийн хүрээнд Орхон аймгийн дараагийн Засаг даргаар МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх болох гэнэ хэмээх явган яриа газар аваад байгаа. Үүний учир шалтгаан нь аймгийн Засаг дарга Д.Батлутыг АТГ-аас шалгаж байгаа учраас ажлаа өгнө. Тэгээд Ц.Бат-Энх аймгийн Засаг дарга болох гэнэ хэмээгээд байгаа. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Улс төрийн албан тушаал хашиж байгаа хүнийг байнга л хардлага, сэрдлэг дагаж байдаг. Хуучнаар бол матаас юм даа. Ямар ч албан тушаал хашиж байгаа хүний хувьд ийм зүйл байнга болж байдаг. Би МАН-ын нарийн бичгийн даргын албан тушаал хашиж байгаа хүнийхээ хувьд аймгийн Засаг дарга нартай байнга холбоотой байдаг. 2016 оны сонгуулийн үр дүнгээр 20 аймагт манай нам засаглаж байгаа. Бүх аймгийн Засаг дарга нартай мэдээлэл солилцож ажилладаг. Үйл ажиллагаанд нь хяналт тавьдаг. Д.Батлут даргатай холбоотой ийм яриа гарсаны дараа өөртэй нь уулзаж ярилцсан. Холбогдох газраас нь мэдээлэл авсан. Зүгээр л нэг утсаар, цаасаар өгсөн хүмүүсийн мэдээлэл бүхий асуудал байсан. Тэнд учиргүй Батлутыг шалгаад, эрүү үүсгээд энээ тэрээ болсон юм алга.

-Таныг ямар ч байсан аймгийн Засаг дарга болчихно гэж айсан эсвэл хүссэн хүмүүсийн хувьд ийм мэдээлэл гаргаж гэж ойлгож болох уу?

-Ажил хийж байгаа хүн бүгдэд таалагдаад байдаггүй. Таалагдахгүй ч юм бий. Зөндөө л асуудал үүсдэг. Өнөөдрийн байдлаар Батлут албан тушаалаа ашиглаад авлига аваад, хээл хахууль аваад, тэр нь нотлогдоод, баригдаад асуудал үүсчихсэн зүйл байхгүй юм билээ. Засаг дарга болох тухай асуудал гэвэл 2016 онд нам ялсаны дараа ч ийм яриа гарч л байсан, санаж байгаа бол. Аймгийн Засаг дарга Бат-Энх  болох гэнэ. Батлутыгаа жийжээ гээд л шуугисан.

Би амьдралдаа ганцхан зарчим барьж ажилладаг. Энэ бол эцэг эхээс заяасан миний хүмүүжилтэй ч холбоотой. Эр хүн юм бол эр хүн шиг л байя. Нэг янзаараа л байя. Би ийм л зарчимтай, түүндээ эзэн болдог хүн. Ямар ч байсан Бат-Энх гэдэг хүн нөхөрлөж яваа андынхаа хажуунаас “хутгалдаг” тийм хүн биш. Тэр бүү хэл ямар ч тохиолдолд, татгалзахын аргагүй санал тавьсан ч би Батлут гэдэг хүнийг хажуунаас нь “хутгалж” Засаг даргын албан тушаалыг авахгүй ээ. Би эр хүнийхээ хувьд, хариуцлагатай ажил албан тушаал хашиж байгаа хүний хувьд ч тийм юм байхгүй гэдгийг  Эрдэнэтийн ард түмэндээ хэлмээр байна.     

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (1)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг