Эрдэнэтчүүд агаарын галт тэрэг, галзуу хулгана, хөлбөмбөгийн талбай бүхий цэцэрлэгт хүрээлэнтэй болно
Мэдээ мэдээлэл 6 сарын өмнө     226    4

Эрдэнэтийн хүүхэд багачуул ирэх жилийн зун гэхэд агаарын галт тэрэгтэй, галзуу хулганатай, хөлбөмбөгийн талбайтай, дүүжин бүжгийн талбайтай орчин үеийн жишигт нийцсэн цэцэрлэгт хүрээлэнтэй болно. Энэ ажлын шав тавих ёслол өнөөдөр болов. Ёслолд ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, аймгийн Засаг дарга Д.Батлут, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн, үйлдвэрийн нэгдүгээр орлогч бөгөөд ерөнхий инженер Т.Батмөнх нарын албаны хүмүүс, Цагаанчулуут багийн иргэд оролцлоо.

Жилийн дөрвөн улиралд ашиглах энэхүү цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажилд өнгөрсөн онд 2.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Үүний 1.7 тэрбумыг нь "Эрдэнэт үйлдвэр" санхүүжүүлсэн аж. Бүтээн байгуулалтын ажил хоёр дахь жилдээ үргэлжилж байгаа агаад энэ онд орон нутгийн төсвөөс 1.2 тэрбум, “Эрдэнэт үйлдвэр”-ээс 1.9 тэрбум, улсын төсвөөс 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх юм байна.

Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт нийтдээ 20 га талбайг хамарсан спорт, соёл урлаг,  үйлчилгээ гэсэн гурван бүрдэл хэсэг  бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн эхний ээлж энэ онд ашиглалтад орно. Харин 2020 оны зургаадугаар сарын 1-н гэхэд барилгын ажил дуусах гэнэ.

 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (4)